Нүүр » Гол мэдээ » Пакистан: Имран Ханыг баривчилсны улмаас үүссэн мөргөлдөөнд 10 хүн амиа алджээ
Пакистаны Дээд шүүхээс Ерөнхий сайд асан Имран Ханыг энэ долоо хоногийн эхээр баривчилсан ч суллажээ. Учир нь уг баривчилгаа хууль бус бөгөөд түүнийг нэн даруй суллах шаадлагатай хэмээн үзсэн байна.
Ханыг мягмар гарагт авлигын хэргээр баривчилсан билээ. Мөн Ханыг дэмжигчдийг бослого өдөөхгүй байж, тайван байхыг Дээд шүүхийн шүүгч зөвлөжээ. Шалтгаан нь түүнийг баригдсанаас хойш Пакистаны хэд хэдэн томоохон хотод мөргөлдөөн болсон юм.
Лхагва гарагийн шөнө зарим жагсагчид нийслэл Исламабад хотод цагдаагийн байрыг галдан шатаахыг оролджээ. Эмх замбараагүй байдлын улмаас цэргийнхэн хамгаалалтын байгууламж руу халдсан этгээдүүдийг Пакистанд иргэнийг дайныг бий болгохоор өдөөн турхирсан хэмээн үзэж байгаа юм.
Пүрэв гарагийн байдлаар 10 хүн нас барж, 2000 хүнийг баривчилсан хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
2020/04/13
2020/01/20
2019/11/04
2015/08/29
2015/07/09
Сэтгэгдэл