Дотуур байранд хэн амьдарч байна вэ?
- Малчин өрхийн хүүхдүүд
- Бага орлоготой өрхийн хүүхдүүд
- Мэргэжилт сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж буй өсвөр насны хүүхдүүд
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд
- Сүм хийдэд шавилан сууж байгаа хүүхдүүд
- Хувийн сургуулийн суралцагчид. Зөвхөн гэрээгээр зохицуулж, насанд хүрэгчдийн тохиролцооны үндсэн дээр шийдвэрлэдэг.
Онцгой анхаарал шаардлагатай буюу хөгжлийн бэрхшээлтэй, сургууль завсардсан болон бага орлоготой өрхийн хүүхдүүдэд зориулсан аймаг, орон нутаг бүр өөр өөртөө тохирсон бодлоготой байх хэрэгтэй байна.
Бүгд яам, сайдын тушаал гарахыг хүлээдэг гэтэл дээрх сайн жишгийн адилаар өөрсдөө санаачилга гаргаж ажиллаж болно гэдгийг тэрбээр онцолж байв.
ДОТУУР БАЙРНЫ УДИРДЛАГЫГ ХЭН ХАНГАЖ, ХӨГЖҮҮЛЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА
Боловсролын тухай хуулиар дотуур байраар хангах үүргийг аймаг, нийслэлийн засаг дарга хүлээдэг. ЕБС-ийн захирлын албан тушаалын тодорхойлолтод суралцагчдын дотуур байранд амьдрах орчин нөхцөлийг тогтмол сайжруулах хяналт тавих гэсэн байдаг ч захирлын шууд удирдуулах албан тушаалтан дотор дотуур байрны багш, жижүүр байхгүй байна. Энэ нь дотуур байрны удирдлагыг хэн хангаж, хөгжүүлж байна вэ гэдэг нь тодорхойгүй байгааг харуулж байгаа аж.
НИЙТ ДОТУУР БАЙРНЫ 80 ГАРУЙ ХУВЬ НЬ 1980 ОНООС ӨМНӨ АШИГЛАЛТАД ОРСОН БАЙР БАЙНА
Нийт дотуур байрны 80 гаруй хувь нь 1980 оноос өмнө ашиглалтад орсон бөгөөд мэргэжлийн хяналтын дүгнэлтээр хоёр ч удаа огт ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт гарсан ч ашигласаар байгаа дотуур байр байжээ.
"ШААРДЛАГАТАЙ ХӨРӨНГӨ НӨӨЦИЙГ ХҮҮХДЭЭС ХАРАМЛАХАА БОЛИМООР БАЙНА”
Х.Баасанжаргал "Шаардлагатай хөрөнгө нөөцийг эцэг эх нь хариуцчих байх гээд хүүхдээс харамлахаа болимоор байна”
Ахлах ангийн нэг сурагчийн хоногийн хоолны зардал 4,300 төгрөг, бага, дунд ангийнх 4,000 төгрөг байна. Энэ мөнгөн дүнг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх, бие физиологийн онцлогийг харгалзах зэрэг нарийн тогтоосон зүйлс байдаггүй байна.
Дотуур байрны гал тогоонд технологийн карт хөтөлдөггүйгээс хоолны чанар нь ямар байгааг үнэлж чадахгүй байгаа аж. Түүнчлэн ундны усны хангалттай эсэхийг хэмжих боломжгүй байгаа гэдгийг тэрбээр хэлж байлаа.
ЕБС-ИЙН ДОТУУР БАЙРАНД ӨГДӨГ УЛСЫН ТӨСӨВ БУУРЧЭЭ
ЕБС-ийн дотуур байранд өгдөг улсын төсөв 2020 онд 71 тэрбум байсан бол өнгөрсөн жил 38 тэрбум болж буурсан нь эцэг эхийн аль нэг нь хүүхдээ дагаж сумын төвд амьдрах зэрэг суурь олон шалтгаануудыг үүсгэж байгаа аж.
2016 онд зургаан настай хүүхэд амьдардаг дотуур байрны хувьсах зардлыг 462,000 төгрөгөөр тооцож байсан ч 2022 онд 355,000 төгрөг болгож буулгажээ. Жил бүр улсын төсвөөс олгож байгаа зардал буурч байгаа нь эцэг, эх, асран хамгаалагчдад зардал шилжих нөхцөл бүрдэж байна.
Шинэ Боловсролын ерөнхий хуулийн төсөл өргөн баригдаад их хурал дээр хэлэлцэгдэж байгаа бөгөөд өмнөх хууль дээр байсан ЕБС, МСҮТ-ийн дотуур байранд суралцагч төлбөргүй сууна гэсэн заалт байхгүй байгаа нь ирээдүйд дотуур байрыг төлбөртэй болгох тогтолцоо орж ирж байна уу гэсэн хардлага байна гэдгийг тэрбээр хэлж байлаа.
Түүнчлэн уг хуулийн төсөлд орон нутгийн өмчийн сургуулийн суурь зардлыг улсын төсвөөс олгох эсэх заалт байхгүй байгаа аж.
50-100 хүүхдэд хоёр багш, 101-150 хүүхдэд гурван багш, 151-200 хүүхдэд дөрвөн багш гэсэн стандарт заасан байгаа нь бодит байдал дээр оновчгүй байна.
Сэтгэгдэл