Согтуугаар хүн дайрч, зугтсан этгээдийг илрүүллээ


Согтуугаар хүн дайрч, зугтсан этгээдийг илрүүллээ 
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн алба хаагчид өчигдөр буюу 2023 оны тавдугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгээд буцах замдаа 20-25 орчим насны эмэгтэй зам тээврийн осолд өртөж, биедээ гэмтэл авч, босч чадахгүй хэвтэж байхтай таарч, эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.
Алба хаагчид явган зорчигчийг мөргөөд зугтсан тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж, 30 настай, эмгтэй "Д” гэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасныг илрүүлж, тухай этгээдийн саатуулан шалгалтын ажиллагаа явуулж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.