Сүхбаатар аймгийн хорих ангийн нөхцөлийг ХЭҮК-ын ажлын хэсэг хянан шалгажээ


Сүхбаатар аймгийн хорих ангийн нөхцөлийг ХЭҮК-ын ажлын хэсэг хянан шалгажээ 
Хүний Эрхийн Үндэсний Комисс(ХЭҮК)-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгээр ахлуулсан ажлын хэсэг тавдугаар сарын 25, 26-нд Сүхбаатар аймагт хяналт шинжилгээ хийж ажилласан байна. 

Энэхүү хяналтын хүрээнд тус аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар (ШШГГ)-ын цагдан хорих байр болон цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны ахуй нөхцөлтэй газар дээр нь танилцаж, баривчлагдсан болон цагдан хоригдсон хүмүүстэй ганцаарчилсан уулзалт хийж, гаргасан санал, хүсэлтийг хорих анги, цагдан хорих байрны удирдлагад танилцуулж, шийдвэрлүүлжээ.

Түүнчлэн Сүхбаатар аймгийн Халамж үйлчилгээний хэлтсийн харьяа "түр хамгаалах байр”-ны үйл ажиллагаатай танилцав.

Тус аймаг дахь ШШГГ-ын алба хаагчидтай уулзалт, ярилцлага зохион байгуулж, "Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа”-ны талаар танилцуулга хийж, "Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрхийг хангах асуудал” сэдвээр танхимын сургалт хийснийг мэдээллээ.

 
 
 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.