Францын энэ цагийн хамгийн шилдэг хөлбөмбөгч Килиан Мбаппе ПСЖ багтаа гэрээгээ ямар ч тохиолдолд сунгахгүй гэдгээ мэдэгдсэн мэдээгээр энэ өглөө эхэллээ.
Хоёр талын гэрээ 2024 он хүртэл бөгөөд дахин нэг жил сунгах болзолтой. Ингэснээр Мбаппе ирэх жил багаа чөлөөт агентын хувиар орхин явах болж байгаа юм.
Харин ПСЖ-гийн хувьд үнэтэй авсан тоглогчоо үнэгүй явуулснаас энэ зун зарахаар шийдсэн байна гэж сэтгүүлч Жейсон Берт мэдээлжээ. Гэхдээ тус баг гол одоо Мадридын Реал багт зарахгүй, өөр багуудад санал болгох гэнэ.
OKDiario-д бичсэнээр ПСЖ Мбаппег 180 сая еврогоор зараад Английн Тоттенхэм багаас Харри Кейнийг 120 сая еврогоор авах бодолтой байгаа ажээ.
https://news.zindaa.mn/4mo7
Сэтгэгдэл