"Д.Эрдэнэбилэгийн учруулсан хохирол 1 биш 2.8 их наяд"


ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав болон "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр"-ийн холбогдох удирдлагуудтай уулзаж байна. Мөн энэ уулзалтад ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл оролцов.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэтийн худалдаж авсан этгээдүүд үйлдвэрийг төр хурааж авах ажлыг долоо хоногийн дотор хийсэн гэх мэтээр ойлголтыг олон нийтэд өгч байна. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг яагаад 24 цагийн дотор хувьчилж өгөх болсон талаар огт ярихгүй байна. Хууль хяналтын байгууллага яагаад өдийг хүртэл эцэслэн шийдэхгүй байна вэ. Шударгаар ажиллаж чадаж байна уу гэхчлэн олон асуудлыг ярих нь зүйтэй. ЗГХЭГ-аас саяхан томилогдсон өмгөөллийн баг болон хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа процесстой танилцсан. Луйврын шинжтэй үйл ажиллагаа явуулжээ гэдэг үүднээс төрд буцаан авсан. Мэдээлэлд, улстөрд ойр байдлаа ашиглаж олон нийтийн өмчийг үнэгүйдүүлсэн асуудал бий.

"Эрдэнэт үйлдвэр", "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-үүдэд учирсан хохирлыг маш товчхон слайдаар харуулах ёстой Б.Цэнгэл дарга аа" гэв.

Мөн тэрбээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн талаар дараах байр суурийг илэрхийллээ.

"Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг яаж хувьд авсан талаарх мэдээллийг яагаад ил тод ярихгүй байгаа юм. Та дарамт шахалтад орсон юм уу. гэтэл энэ үйлдвэрийг хувьд аваад гангийн үйлдвэр ашиглалтад оруулах гэж байсан мэт буруу мэдээлэл өгдөг. Гэтэл Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг барьцаалж их хэмжээний зээл авсан. Өнөөдөр учруулсан хохирол нь 1 их наяд гэдэг. Яг үнэндээ 2.8 их наяд төгрөг учруулжээ гэдгийг бид тодорхой ярих шаардлагатай. Монголын ард түмнийг хохиролгүй болгох ёстой асуудлыг бид ярих ёстой. Монголын Засгийн газрыг өмнөх зүйлсээ мартсан гэж бодож байх шиг байна. Илтэд худал мэдээлэл түгээж байгаа. Эдгээр үйлдвэрүүд дээр очиж ажиллана. Хууль хяналтын байгууллагынхныг газар дээр нь аваачиж ажиллуулна" гэлээ.


ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хоёр байгууллагын удирдлагуудаас асуулт асуулаа.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Д.Эрдэнэбилэг гэдэг хүн төрд хэчнээн төгрөгийн хохирол учруулсан бэ?

ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл: Дарханы төмөрлөг үйлдвэрийг төрд буцаан авахад 635 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байсан. Авсан үнээсээ хэд дахин өндөр өр төлбөр үүсгэчихсэн" хэмээн хариуллаа.


ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-т хэчнээн төгрөгийн өр зээлийн маргаантай асуудал байна вэ?

"Хөтөлийн цемент шохой үйлдвэр": Манай компанитай холбоотойгоор шүүхийн шатанд 24 хэрэг үргэлжилж байна. Энэ маргааны мөнгөн хохирлын хэмжээ 392 тэрбум төгрөг гэсэн тооцоо бий. 2022 онд 400 гаруй мянган тонн энэ нь түүхэнд байгаагүй дээд тоо.

Эх сурвалж: eguur.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.