240 тоглоомын талбайд шалгалт хийхэд 3385 зөрчил илэрчээ


240 тоглоомын талбайд шалгалт хийхэд 3385 зөрчил илэрчээ

 

Хотын стандарт, хяналтын газрын даргын “Стандартын шаардлага хангахгүй эрсдэлтэй хүүхдийн тоглоомын талбайд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу хүүхдийн тоглоомын 240 талбайд орчны аюулгүй байдлыг хангуулах шалгалт хийлээ. Шалгалтаар нийт 3385 зөрчил илэрсэн байна. 

Тус хүүхдийн тоглоомын талбайг эзэмшигч, ашиглагч байгууллагууд тогтмол засвар, үйлчилгээг хийдэггүйгээс үүдэн

  • Тоглоомын талбайг насны ангиллаар төрөлжүүлээгүй
  • Авто замын хэсгээс зургаан метр, түүнээс бага зайд байгуулсан
  • Тоглоомын талбайн ойр орчимд хурд сааруулагчгүй
  • Эвдэрсэн тоглоомд анхааруулах санамж, тэмдэг байрлуулаагүй
  • Аюул учруулахуйц ирмэгтэй
  • Бэхэлгээ байхгүй
  • Арчилгаа цэвэрлэгээ тогтмол хийдэггүй зэрэг нийтлэг зөрчлүүд гарчээ.

Иймд зөрчлийг арилгахын тулд дүүрэг, хорооны Засаг дарга, тоглоомын талбайн хариуцагч байгууллага, албан хаагчдад дэд бүтцийн стандарт хяналтын Улсын байцаагчийн зөвлөмж өгч, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Д.УЛСАА


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.