2023 оны наймдугаар сарын 29-нд Говь-Алтай аймагт шалтгаан тодорхойгүй нас баралт бүртгэгдсэн, тарваган тахлаас болсон эсэхийг шинжилгээний хариугаар тогтоохоор ажиллаж байгаа тухай мэдээлсэн.
Уг шинжилгээний хариу өчигдөр орой гарсан байна.
Энэ талаар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс "2023 оны наймдугаар сарын 29-нд Говь-Алтай аймгийн Цээл суманд тарваган тахлын сэжигтэй нас барсан тохиолдол бүртгэгдсэн.
Наймдугаар сарын 31-нд хийгдсэн нян судлалын болон молекул биологи(PCR)-ийн шинжилгээгээр иргэн тарваган тахлын халдвар авч нас барсан болох нь батлагдлаа" хэмээн мэдээллээ.
Иймд тахлын голомт бүхий газарт зорчихгүй байх, ан амьтны түүхий эд, махыг хүнсэнд хэрэглэхгүй байх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.
Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг гурван жилийн хугацаанд буюу 2021-2024 онд хоригложээ.
Сэтгэгдэл