"Заставын бүх байрыг 2024 он гэхэд боловсон бие засах газар, душтэй болгоно"


"Заставын бүх байрыг 2024 он гэхэд боловсон бие засах газар, душтэй болгоно" 
Хилийн нягтралыг нэмэгдүүлэх зорилгоор Хөвсгөлийн чиглэлд шинээр цэргийн анги байгуулж буйг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэллээ. 

Тэрбээр "Мөн Дорнод аймагт шинээр анги баригдаад, энэ жил ашиглалтад орж байгаа. Хойд хилийн гурван ангийн барилгыг байршил дээр нь шинэчлэх ажлыг зохион байгуулна. Ирэх оны төсөвт суулгахаар ажиллаж байна. 

Заставын бүх байрыг 2024 он гэхэд боловсон бие засах газар, душтэй болгоно. Гадаа бие засдаг байдлыг бүр мөсөн зогсооно. Энэ жил хэд хэдэн заставын ариутгах татуургыг шинэчилсэн. Ирэх жил бүгдийг нь шинэчилж дуусгана" гэдгийг онцоллоо.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.