Монгол Улсад анх удаа морьт харвааны ДАШТ болох гэж байна


Монгол Улсад анх удаа морьт харвааны ДАШТ болох гэж байна 
"Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй наадам есдүгээр сарын 1-10-нд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно. 

Энэхүү наадмыг Соёлын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Морьт харваачдын холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм. 

Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний ёс заншил, өв уламжлалаар дамжуулан гадаад, дотоодын жуулчдад Улаанбаатар хотыг сурталчлах зорилготой "Хийморь” олон улсын морьт харвааны тэмцээнийг 2019 оноос эхлэн зохион байгуулж ирсэн.

Энэ жилийн хувьд Монгол Улс анх удаа морьт харвааны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ийг зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Түүнчлэн монгол бөмбөг намнаа төрөл нь энэ удаагийн ДАШТ-д албан ёсны төрөл болон шинээр нэмэгдэж байгаа юм.

Тэмцээнд БНХАУ, БНСУ, АНУ, Франц, Австрали, Канад, Герман, Унгар зэрэг дэлхийн 24 орны 80 гаруй тамирчин Скермиш буюу Түрэг харваа, Тавер буюу Унгар харваа, Польш харваа, Рэйд буюу Ази харваа, Монгол бөмбөг намнаа зэрэг таван төрөлд хурд хүч, цэц мэргэнээ сорин өрсөлдөнө.

Энэ хүрээнд:

  • Есдүгээр сарын 1-3-нд "Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй наадам "Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт
  • Есдүгээр сарын 6-8-нд "Хийморь” морьт харвааны ДАШТ "Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт
  • Есдүгээр сарын 9-нд Морьт харвааны үзүүлэх тоглолт Сүхбаатарын талбайд
  • Есдүгээр сарын 10-нд ДАШТ-ээс шалгарсан тамирчид Монголын үндэсний уламжлалт харваа болох "Бөмбөг намнаа” төрөлд өрсөлдөж, шилдгээ шалгаруулна.
зураг
 

 

Эх сурвалж: Нийслэлийн аялал жуулчлалын газар 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.