СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэртээ харгалзах хүнгүй үлдсэн 7 болон 5 настай эгч, дүү хоёр өндрөөс унаж нас барлаа


 СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэртээ харгалзах хүнгүй үлдсэн 7 болон 5 настай эгч, дүү хоёр өндрөөс унаж нас барлаа
Өчигдөр буюу энэ сарын 2 ны өдрийн оройн 19 цагийн орчимд гэртээ харгалзах хүнгүй байсан бага насны охид гэрийнхээ цонхоор унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 

Хэргийг тодруулбал, Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах Харуул-Алтай хотхоны 9 давхарт амьдардаг 7 болон 5 настай эгч дүү хоёр гэртээ цоожтой үлдсэн байна. Асран хамгаалагчгүй үлдсэн эгч дүү хоёр гэрийнхээ цонхоор хөл алдаж 9 давхраас унаж амь насаа алджээ. 

Мэдээллийн дагуу хэргийг баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэрэг бүртгэн нээн шалгаж эхлээд байгаа аж. 

ИЙМД, эцэг, эх асан хамгаалагч та бүхэн бага насны хүүхдүүдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх, хүүхдүүдээ үлдээж байгаа орчин болон харж үлдэх хүн эрсдэл үүсгэхгүй байх эсэхэд байнгын анхаарлаа хандуулж байхыг мэдээллээр дамжуулан сэрэмжлүүлж байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.