Казахстаны талаар сөргөөр ярьдаг бол хил нэвтрэх боломжгүй


Казахстаны талаар сөргөөр ярьдаг бол хил нэвтрэх боломжгүй 
Казахстаны талаар сөргөөр ярьдаг гадаадын иргэд тус улсад нэвтрэх боломжгүй гэдгийг Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Айбек Смадияров хэллээ.

Риа Новости хуудаснаа мэдээлснээр, Казахстаны эрх баригчид бүртгэл хөтөлдөг аж. "Бид ийм бүртгэл хөтөлдөг, гэхдээ энэ бол ажил хэргийн бүртгэл учир үүнийг задруулахгүй. Хэчнээн ширхэг бүртгэл байгааг ч зарлах боломжгүй. Ийм хүмүүст хил хаалттай" гэж Смадияров  хэвлэлийн бага хурлын үеэр ярьжээ. Мөн муж бүр ийм жагсаалт хөтөлж байгаа гэдгийг тэр онцлов.
Смадияров Оросын эмч Илья Магериг энэ яриандаа дурджээ. Тодруулбал, Илья Магери нь Оросын талаар сөрөг зүйл ярьсан эмэгтэйд хандан "Ийм хүмүүсээс болж л бид дайтна шүү" гэж хэлсэн байна.
Дашрамд дурдахад, Казахстаны эрх баригчид энэ оны нэгдүгээр сард гадаадын иргэдийн хилээр нэвтрэх болон оршин суух журмыг чангатгаж буйгаа зарлаж байв. Нэгдүгээр сарын 27-ноос хэрэгжиж эхэлсэн шинэ журмын дагуу Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын иргэд, тэр дундаа оросууд 180 хоногийн хугацаанд Казахстанд 90 хоногоос илүүгүй хугацаагаар оршин суух боломжтой болсон. Шинэ журам нь түр оршин суух зөвшөөрөлтэй хүмүүст хамаарахгүй.
Казахстаны Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр өнгөрсөн онд 5.6 сая гаруй гадаадын иргэн Казахстанд нэвтэрснээс 2.9 сая нь оросууд байжээ.
 
Эх сурвалж: RIA NOVOSTI, ISLAM TODAY


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.