Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороонд байрлах гэр цэцэрлэгийн 12 хүүхэд хоёр багш угаартсан гэх дуудлага мэдээлэл өчигдөр 14:25 цагт түргэн тусламжийн 103 утсанд иржээ.
Одоогоор хүүхдүүд болон багш нарын биеийн байдал хөнгөн байгаа аж. Толгой өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрсэн учраас багш нар угаартаж байгаагаа анзааран дуудлага өгсөн байна.
Сэтгэгдэл