Мөн хүүхдийн өсөлтийн оношилгоо эмчилгээний дэвшилтэт, сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон бөгөөд БНСУ-ын өсөлтийн нарийн мэргэжлийн эмнэлгүүдтэй хамтран ажилладаг.
Эцэг эхчүүд хүүхдийнхээ биеийн ерөнхий хөгжлийг тодорхойлуулахын зэрэгцээ нарийвчилсан үзлэг оношилгоо, шинжилгээний тусламжтайгаар хүүхдийнхээ өсөлтийн үе шатыг тодорхойлж өсөлтөд нь сөрөг нөлөө үзүүлэгч хүчин зүйлүүдийг эрт үед нь олж илрүүлэн тохирох эмчилгээ, зөвлөгөөг авах боломжтой бөгөөд энэ нь өөрийн хүүхдээ өв тэгш бие бялдартай хүн болгон төлөвшүүлэхэд чухал алхам болох юм.
"Тод-Эйч" хүүхдийн өсөлтийн клиник эмнэлгийн хүүхдийн өсөлтийн цогц оношилгооны хөтөлбөр
Үүнд:
- Ясны нягтшил, хүүхдийн ясны нас тодорхойлох шинжилгээ
- Рентген оношилгоо
- Биеийн ерөнхий бүтцийн шинжилгээ
- Үсний минерал, ТМА шинжилгээ
- Спорт оношилгоо
- Өсөлтөд сөрөг нөлөөтэй дадал зуршлуудын оношилгоо
- Хүүхэд, нярайн нарийн мэргэжлийн эмчийн гардан үзлэг зөвлөгөө
"Тод-Эйч" хүүхдийн өсөлтийн клиник эмнэлгийн өсөлтийн эмчилгээний хөтөлбөр
- Клиник эмчилгээ: Тухайн хүүхдэд хийгдсэн багажийн оношилгоо болон үзлэгийн үед илэрсэн өвчин эмгэгүүдэд тохирсон эмийн болон эмийн бус амбулаторийн бүхий л эмчилгээг үзүүлж байна.
- Спорт эмчилгээ: Өсөлтийн спорт оношилгооны үед илэрсэн өөрчлөлт, өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж болох бие бялдрын хөгжлийн доройтол зэрэгт дүн шинжилгээ хийн зөвхөн тухайн хүүхдэд тохирсон спорт эмчилгээний хөтөлбөр гарган ганцаарчилсан эмчилгээ хийнэ.
Өсөлтийн эмгэг гэж юу вэ?
Өсөлтийн эмгэг гэдэг нь нас чацуу, ижил хүйсийн хүүхдүүдийн дундаж өндөртэй харьцуулахад 3%-с бага байхыг хэлэх ба нэг үгээр хэлбэл 100 хүүхдийг биеийн өндрөөр нь жагсаахад сүүлээсээ 3 ба түүнээс доош зогсож байх тохиолдлыг хэлж буй хэрэг юм.
Мөн жилд 4 см-с бага өсөх ба тухайн насны хүүхдийн дундаж өндрийн хэмжээнээс 10см-с дээш намхан хүүхдийг өсөлт хэт удаан, намхан гэж үздэг. Хүүхдийн өндрийг хэмжих үедээ зогсож чаддаг хүүхдүүдийн хувьд зогсоо байдлаар хэмжих нь чухал бөгөөд өсөлтийн эмгэгтэй эсэхийг нарийн тогтоохын тулд сүүлийн 6-12 сарын өндрийн өөрчлөлт, жингийн өөрчлөлтийг мэдэж байх нь хамгийн чухал юм.
Жишээ нь 7-н настай эрэгтэй хүүхдийн дундаж өндөр 122 см байдаг ба эмэгтэй хүүхдийн дундаж өндөр нь 121 см байдаг. Хэрэв 7-н настай эрэгтэй хүүхдийн өндөр 122 см, эмэгтэй хүүхдийн өндөр 111см-с доош байх тохиолдолд "Өсөлтийн клиник"-д хандан нарийн оношилгоо эмчилгээ хийлгэх шаардлагатай.
Otoch.mn
Сэтгэгдэл