Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нийтийн 34,35 дугаар байр нурах эрсдэлтэй оршин суугчид хүнд нөхцөлд амьдарч байсан. Тодруулбал өнгөрсөн хавар хүчтэй аадар бороо, салхи шуурганаас болж нурах эрсдэл үүсээд байсныг дүүргийн Онцгой комисс шуурхай арга хэмжээ авч, иргэдийг түрээсийн байрны төлбөр нөхцөлийг нь шийдвэрлэн эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх зэрэг арга хэмжээ авсан. Энэ жил дахин төлөвлөлтийн гүйцэтгэгч шалгарч 580 айлын 4 блок шинэ барилга барих барилга буулгалтын ажил эхэллээ.
Шинээр баригдах орон сууц нь 1-р давхартаа үйлчилгээний талбайтай, 2-16 давхартаа 1-3 өрөө байрны сонголттой баригдахаар төлөвлөсөн бөгөөд амрах талбай, тоглоомын талбай, чийрэгжүүлэх талбай, тохижилтын талбай, чөлөөт талбай ногоон байгууламжийг иргэд, оршин суугчдын аюулгүй байдал, ая тухыг бүрэн хангахуйцаар шинэлэг өнгө төрх орчин үеийн шийдлийг шингээсэн байхаар тооцож төлөвлөсөн.
Сэтгэгдэл