Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийн дарга Ж.Болортуяатай холбоотой асуудлаар эмч, ажилтнууд нь гомдол гаргажээ


 

Чингэлтэй дүүргийн эрүүл  мэндийн төвийн удирдлагатай холбоотой асуудлаар эмч, эмнэлгийн ажилтнуудаас нь ЭМЯ-ны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд ханджээ. 

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Болортуяатай холбоотой хэд хэдэн асуудлаар тэд гомдол гаргаж байгаа юм байна. 

Тухайлбал, Ж.Болортуяагийн ажилтнуудад ажлын байрны дарамт үзүүлж, хууль тогтоомж зөрчин ёс зүй, харилцаа, хандлагын зөрчил гаргасан олон удаагийн үйлдлийг шалгуулах, мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/43 тоот тогтоол, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа тухай дурьджээ. Тус эмнэлэгт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор зарим ажилтнууд нь ажлаас гарах хүсэлтээ илэрхийлээд байгаа юм байна. 

Тиймээс ажлын байрны дарамт шахалт, хөдөлмөрлөх эрх, хуулийн зөрчлүүдийг хянан шалгаж, холбогдох арга хэмжээ авч өгөхийг Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд ёс зүйн хорооноос хүсчээ. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.