ШӨХТГ: Гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж, үнээ зэрэг нэмдэг


ШӨХТГ: Гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж, үнээ зэрэг нэмдэг

 

ШӨХТГ-аас гурилын үнийн талаар өнөөдөр /2024.02.29/ мэдээлэл хийлээ. “Манай байгууллагаас 2022 онд гурилын үнэ нэлээд өссөн учраас хяналт шалгалт хийсэн. Үйлдвэрлэгч 8 ААН-д үнийн судалгаа хийсэн. Энэ үед гурилын үнэ нэг жилд 4-12 удаа нэмэгдсэн. 2022.01-11 сарын хооронд дээд гурилын үнэ 62.8 хувь, I гурил 53.1 хувиар өссөн.

  • Улаанбаатар дээд гурилын үнийг 47%, I гурил 41%-ийг өсгөсөн
  • Од групп дээд гурилын үнийн 95.5 %, I гурилын үнийг 70%-иар өсгөсөн
  • Алтан тариа дээд гурилын үнийг 64%, I гурилын үнийг 55.6%-иар өсгөсөн.

 

Гурил үйлдвэрлэгчдийн нэгдсэн Монголын гурил үйлдвэрлэгчдийн бодлого, төлөвлөлтийн нэгдсэн холбоондоо үгсэн хуйвалдаж, гурилын үнийг зэрэг нэмдэг. Улаанбуудайн үнэ хэвэндээ байхад гурилын үнэ огцом өссөн нь үндэслэлгүй хэмээн үзэж, манай байгууллагаас хэрэг үүсгэн, шүүхийн шатанд явж байна.

 

  • Улаанбаатар гурил ХХК-д 5.9 тэрбум
  • Од группэд 1.4 тэрбум төгрөгийн торгууль тавьсан.

 

Асуудал шийдэгдээгүй, шүүхийн шатанд яваа ч гурил үйлдвэрлэгчид үнээ тогтмол нэмсээр байна.  2023.01 сараас хойш

 

Дээдийн дээд гурилын үнийг 5 удаа нийт 19 хувь буюу кг тутамд 635 төгрөгөөр нэмсэн байна. Дээд гурилын үнийг 9 удаа нийт 16 хувиар буюу кг тутамд 405 төгрөгөөр нэмсэн байна. Нэгдүгээр гурилын үнийг 9 удаа нийт 12 хувиар буюу кг тутамд 267 төгрөгөөр нэмсэн байна. Хоёрдугаар гурилын үнийг 8 удаа нийт 11 хувиар буюу кг тутамд 154 төгрөгөөр нэмсэн байна.

 

Монголын гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж, ТББ-аараа дамжин үнээ хэлэлцэж, тохирдог юм байна. Манай байгууллагаас энэ асуудалд холбогдох арга хэмжээ авна.

 

Гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж, үнэ зохиож байгаа бол өрсөлдөөн бий болгох ёстой. Гадны ижил төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд оруулах боломжийг бий болгох шаардлагатай гэсэн зөвлөмжийг холбогдох байгууллагад хүргүүлж байна” гэсэн мэдээллийг ШӨХТГ-ын дарга Б.Билгүүн өглөө.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.