Зууны манлай хос гавъяат С.Вандан, Д.Дуламсүрэн нарт Ардын жүжигчин цол олгохыг олон нийт хүлээсээр байна


 

Зууны манлай хос дуучин МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн нарт Ардын жүжигчин цол олгуулах ард түмний хүсэлт удаа дараа унаж ирлээ. Төр тэдэнд босгоо өндөрлөх шалтгаан нь тодорхойгүй ч жил бүр ятгын хос эгшгээр зуун дамжин уран бүтээлээ хүргэж яваа тэдний нөр их хөдөлмөрийг үнэлүүлэх гэсэн олон нийтийн давалгаа үргэлжилсээр байна. Жишээ нь "Энэ хоёр хүнд ардын жүжигчин нь ахдаад байдаг юм уу? багадаад байдаг юм уу? Миний мэдэхийн Төв аймаг 3, 4 удаа АЖ цол олгуулахаар тодорхойллоо. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед хоёулхнаа яваад л театр, чуулгын орлогын төлөвлөгөөг хэд дахин давуулж биелүүлээд ирдэг, хэдэн километр явж, хэдэн ч удаа улсаа тойрсон юм бүү мэд. Чөлөөт уран бүтээлч болсон ч, гавьяаныхаа амралтад гарсан ч уран бүтээлээ туурвисаар яваа ахмад уран бүтээлчид, хүү нар нь, бэр нь, ач охин нь урлагийн замналаар удам залгаж л явна. Хүний дуу дуурайж дуулсангүй, хөдөө гадаа явахдаа ч хотын тайзан дээр гарахдаа ч ятгатайгаа л явдаг байсан болохоор одооны залуучууд шиг хоолой, ам барьж яваагүй, өдөрт хэдэн удаа ч тоглолт хийдэг байсан юм бас л нөр их хөдөлмөр, авъяас, зүтгэл шүү дээ. Ардын жүжигчин нь болдоггүй юм бол Хөдөлмөрийн баатар өгчихөж болдоггүй юм байх даа. Хамгийн сүүлд төрөлх аймгийнхаа 100 жилийн ойд зориулж Дуутай амьдрал шинэхэн уран бүтээлээ туурьвиж олны хүртээл болголоо. Тэд одоо ч дуулсаар л явна" хэмээсэн нь дуунд дуртай Монгол түмний нэгэн төлөөллийн дуу хоолой юм. 
40 гаруй жил уран бүтээлээрээ сонсогдчынхоо сонорыг мялааж яваа хос гавъяатын гэр бүлийн бас нэгэн онцлог нь урлагийн ертөнц дэх гурван үеийг төлөөлсөн уран бүтээлчид гэдгийг мэдэхгүй Монгол хүн ч үгүй биз ээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.