Чоно борооноор гэгчээр асуудал дээр дөрөөлж алуур хийдэг бүхэл бүтэн арми Монголд бий болжээ. Энэ удаагийн тэдний “бай” ЦЕГ-ын дарга Т.Сүхболд болсон бололтой. Цагдаагийн албан хаагчид хүүхэд хүчиндсэн гэх хоёр ч хэрэг дараалан олон нийтэд ил болж Цагдаагийнхан хэргийн мөрөөр ажиллаж буйгаа олон нийтэд мэдээлж байгаа ч үгүйсгэж, буруутгасан мэдээллийг цахим орчинд эрчимтэй шидсээр байна. Асуудлын гол нь үнэн мөнийг олох байтал одоо бүгд ЦЕГ-ын дарга Т.Сүхболдыг зүхэж байна. Тэгвэл Хэнтийн угшлаараа ЦЕГ-ын даргын албан тушаалд очсон гэгддэг Т.Сүхболд гэгч хэн бэ. Түүний буруутайгаас дээрх асуудлууд үүсэв үү?
Т.Сүхболд Хэнтийн цагдаад 8 жил ажилласнаас бусдаар Хэнтийтэй ямар ч холбоо алга Намтарыг нь үзвэл СХД-ийн цагдаагаас ажлын гараагаа эхэлж хөдөө 8 жил ажиллаад Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ирж. Энд 7 жил ажиллаад ЭЦГ-ын дарга болжээ. Харин ажлын түүх нь дориун юм. Салхитийн мөнгөний орд, 800 хятадын хэрэг, Төмөр замын хэрэг, Нийгмийнг даатгалын хэрэг, Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банк, Нүүрсны хэрэг, Цагаан эргийн хэрэг, Боловсролын зээлийн сан, Зоригийн хэрэг зэрэг дуулиан шуугиантай томоохон хэргүүдийн ажлын хэсэгт багтаж, заримыг нь ахалж, энэ хэрээрээ ч олон дайсантай болсон бололтой. Өнөөдрийн дайралтынх нь нэг хэсэг ч тэдний нэмсэн цучил гэх аж. Хэргийг үнэн мөнөөр нь шийдэхийг шаардах нь гарцаагүй. Гэхдээ ганц Т.Сүхболдоор энэ асуудал шийдэх үү. Хүнтэй дайтсаар асуудлаа мартахвий. Бусдын шидсэн чулууг л хөөгөөд байна даа бид.
Сэтгэгдэл