Турк улс Хятадад үйлдвэрлэсэн дотоод шаталтын хөдөлгүүртэй болон хос хөдөлгүүртэй автомашинуудад нэмэлт татвар ногдуулахаар төлөвлөж байгаагаа бямба гарагт зарлажээ. Дотоодын үйлдвэрлэлийг хамгаалахын тулд Хятадад үйлдвэрлэсэн автомашинуудад 40 хувийн татварын ногдуулах бөгөөд татварын хэмжээ хамгийн багадаа 7000 ам.доллар байна гэж Туркийн Худалдааны яамнаас мэдэгдлээ.
Мөн Турк улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулаагүй, Европын Холбооны гишүүн бус орнуудаас импортолж буй зарим бараанд татвар ногдуулна гэж уг мэдэгдэлд дурджээ. Эдийн засаг, худалдааны хөгжил, салбарын эрэлт хэрэгцээг харгалзан энэхүү шийдвэрийг гаргасан гэж тус яам мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл