Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу долоодугаар сарын 10, 11-нд бороо орж сэрүүсэх төлөвтэй байна. “Гэхдээ энэ нь арав хоногийн өмнөх урьдчилсан мэдээ юм. Нарийвчилсан мэдээллийг цаг алдалгүй гаргана. Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй учир мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг тухай бүрд нь авч, болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байх хэрэгтэй”-г ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг онцлов.
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр, маргааш бороо орохгүй, агаарын температур өдөртөө 24-28 хэмийн халуун байх нь . Харин энэ сарын 4-6 өдрүүдэд өдөртөө бага зэргийн хур тунадас орох төлөвтэйг тус газар мэдээлжээ.
Сэтгэгдэл