ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын III хуралд оролцох төлөөлөгчид 01-р сарын 12-ны өдөр ард түмнийхээ хүлээлт, итгэлийг дааж, хуралд хэлэх санал, хүсэлтээ сайтар бэлтгэн Хөх хотод хүрэлцэн ирлээ.
Төлөөлөгчид бүртгүүлсний дараа хурлын материалыг сайтар судалж, ажил үүргээ гүйцэтгэх туршлагаа харилцан солилцож, эдийн засаг, нийгмийн хөгжлийн халуун сэдэв, өөрсдийн сонирхсон агуулгын талаар харилцан санал солилцов.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд төлөөлөгчид иргэдийн дунд очиж, санал асуулга явуулан, иргэдийн санал хүсэлтийг идэвхтэй сонсож, олон санал, хүсэлтийг бүрдүүлсэн.Төлөөлөгчид ард түмний дуу хоолойг хэлэх үг бүрдээ шингээж авчирлаа.
Баяннуур хотын төлөөлөгчдийн багийн төлөөлөгч Ван Шяньфэн жижиг, бичил аж ахуйн нэгжийн эрүүл хөгжилд ихээхэн анхаарч байна. Ван Шяньфэн:
- 2025 онд бизнес эрхлэгчид бид итгэл дүүрэн байна. Жижиг, бичил аж ахуйн нэгжүүд эрүүл саруул хөгжиж, илүү их ажлын байраар хангаж, эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна гэж хэллээ.
Улаанхад хотын төлөөлөгчдийн багийн төлөөлөгч Лю Шүрэн сэтгүүлчид хандан:
- Энэ удаагийн чуулганаар хот хөдөөгийн иргэдийн эрүүл мэндийн суурь даатгалын төлбөрийн стандартыг үндэслэлтэй зохицуулах саналыг бэлтгэсэн байна. Урт хугацаагаар даатгуулсан иргэдийн төлбөрийн стандартыг тохируулснаар хот, хөдөөгийн олон оршин суугчид эрүүл мэндийн үндсэн даатгалд хамрагдана гэж найдаж байна гэж хэлэв.
Олон нийтийн санаа бодлыг хүргэж, өөрийнхөө үнэн сэтгэлийг илэрхийлж, хөгжлийн талаар ярилцана. Төлөөлөгчид бүгд ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж, ард түмнийхээ дуу хоолойг чуулганд түлхүү хүргэж, ард түмнийхээ тулгамдсан асуудлаар зөв зүйтэй зөвлөгөө, саналаа хэлж, Өвөр Монголын нийгмийн хөгжил, эдийн засаг, хөгжил дэвшлийг өндөр түвшинд хүргэхэд оюун ухаан, хүч чадлаа нэмэрлэх болно гэдгээ илэрхийллээ.
Найруулагч: | С.САРАНЧИМЭГ |
Эх сурвалж: | www.nmgnews.com.cn |
Сэтгэгдэл