“Эрдэнэт үйлдвэр”-ийн хэлтсийн дарга Ж.Ганзориг нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ


“Эрдэнэт үйлдвэр”-ийн хэлтсийн дарга Ж.Ганзориг нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Худалдан авалт, хан­­­­­гамжийн хэлтсийн дарга Ж.Ган­­­­­­­­зориг, мэр­­­­­­­­­­­гэ­­жил­­тэн М.Жамбал гэсэн гур­ван хүнд хол­­­­­­­бог­­дох хэрэгт НПГ-аас яллах дүг­­­нэлт үйл­­­­дэн Ор­хон аймаг дахь Сум дундын шүү­­хэд шил­­­­жүүл­­­­­лээ. Прокурорын байгуулла­гаас өнгөр­­­­­сөн до­­лоо хоногт эрүүгийн 253 хэрэгт ял­­­лах дүг­­­­­­нэлт үйлдсэн аж. Тэдгээрийн дотор ав­­­лига, ал­­бан тушаалын таван хэрэг багтсаны нэг нь дээрх хүмүүсийн холбогдсон үйлдэл. Ж.Ган­­­­­­зо­­риг, М.Жамбал нар албан тушаалаа урвуу­­­­­лан ашиглаж, аж ахуйн нэгжүүдэд давуу бай­­­­­дал бий болгосон, хахууль авсан, үндэслэлгүй­­­­гээр хөрөнгөжсөн гэх хэрэгт яллагдагчаар та­­­­тагд­сан юм. Уг нь тэдэнд холбогдох хэргийг АТГ-ын­ Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2024 оны арав­­дугаар сард нэмж шалгаж дуусаад ял­­­лах дүг­­­­­­нэлт үйлдүүлэхээр прокурорын байгуул­­­­­­лагад шилжүүлж байсан билээ. 
Анх Ж.Ганзоригийг менежер н.Марал-Эр­­дэ­нийн хамт 2021 оны гуравдугаар сард АТГ-ын­­хан шалгаж эхэлсэн юм. Улмаар 2023 оны на­­­мар яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шил­­­жүү­­­­­­лэх саналаа илэрхийлэн прокурорын хянал­­тад хүргүүлж байв. Гэвч шүүхийн босгоор да­­вал­гүй, нэмэлт ажиллагаа хийлгэх болсноос хойш багагүй хугацаа өнгөрсөн юм. 2021 онд Ж.Ган­­­­­­зоригийг “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ-аас 2019 онд алхан бутлуур худалдан авах тендер зар­­­­­­ла­­хад албан тушаалаа ашиглан нөлөөлж та­­нил талын­­­хаа “Икс вай зэт” гэх компанийг шал­­га­руулж, бай­гууллагадаа 257 сая төгрөгийн хо­­хи­рол уч­­­­руул­­сан хэрэгт буруутган шалгаж эхэл­­­сэн та­­­­­лаар бид цаг тухайд нь мэдээлж байв. 
Шүүхэд шилжүүлсэн авлигын хэрэг дунд Га­­­даадын иргэн харьяатын газрын ажил­­танд ха­­­хууль өгөхийг завдсан А.Г-д холбогдох хэ­рэг багтсан байна. Манай улсад аялал жуулч­ла­­­лын виз авч орж ирсэн Бүгд Найрамдах Сьерра Леон Улсын долоон иргэн Монголоос ява­­­хыг хүсэхгүй байжээ. Тиймээс тэдэнд оршин суух, хөдөлмөрлөх виз авч өгөхийн тулд А.Г ха­­­­­хууль санал болгосон гэнэ. А.Г гэм буруугаа хү­­­­лээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулж шийдвэр­лүү­л­эх хүсэлт гаргасныг НПГ-ын хяналтын про­­ку­­рор хүлээн аваад Дүүргийн эрүү, иргэ­­­ний хэр­­гийн хялбар ажиллагааны анхан шатны тойр­­гийн шүүхэд шилжүүлсэн байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.