Монголбанк валютын ханшийг “ҮЛ ҮЗЭГДЭХ ГАР”-т үлдээв


Монголбанк валютын ханшийг “ҮЛ ҮЗЭГДЭХ ГАР”-т үлдээв

 

Ойрын өдрүүдэд иргэдийн болоод эдийн засагчид, бизнесмэн, улстөрчдийн ярианы гол сэдэв ам.долларын ханш болж хувирав. УИХ-аар ирэх оны төсвийн төслийн талаар хэлэлцэж буй энэ үед жолоо нь алдуурсан ам.долларын ханш төсвийн хажуугаар хар хурдаараа урагш тэмүүллээ. Үлгэрт гардаг гол баатар нь жил, сар, өдрөөр бус цаг минутаар өсдөг шиг ам.долларын ханш сараар өсч байсан ч өнөөдөр өдрөөр өсөх болов. Өнгөрсөн мягмар гарагт 2380-тай байсан ханшийн өсөлт пүрэв гаригт 2396 болсон. Гэтэл долоо хоногийн сүүлч буюу

 өчигдрийн байдлаар 2406 болжээ. 1-3 хоногт л 4-10 төгрөгөөр өсөөд байвал удахгүй 2500-д хүрэх нь.

Манай улсад гадаадын хөрөнгө оруулалт, гаднаас дотогшоо орох ватотын нийлүүлэлт байхгүйн улмаас ам.долларын ханш өссөөр л байх болно. Өөрөөр хэлбэл, зах зээлийн хуулиар эрэлт их, валютын нийлүүлэлт муу бол үнэ өснө. Өнгөрсөн онд тоног төхөөрөмж импортлоход 749 сая ам.доллар, гадагшаа эмчилгээ болон аялал жуулчлалд 250 сая ам.доллар зарцуулжээ. Дотогшоо орох ам.долларын урсгалд ердөө зэсийн баяжмал л голлох хувийг эзэлсэн бөгөөд 2.28 тэрбум ам.долларын орлого орж ирсэн байна.

Орж, гарсан валютын зөрүү нь төлбөрийн тэнцэл болж манай улс руу орж ирж буй гадаад валютын цэвэр нөөц нэмэгдэнэ гэсэн үг. Манай улс 2005 онд 135 сая ам.долларын ашигтай ажилласан бөгөөд тэр хэмжээгээр гадаад валютын нөөц нэмэгдсэн.

Энэ үед валютын ханшийн өөрчлөлт нэг хувьтай байж. Энэ нь харьцангуй тогтвортой гэсэн үг. Харин 2013 онд 1.8 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан жил валютын ханшийн өөрчлөлт 19 хувьтай байжээ. Үүнээс төлбөрийн тэнцэл өндөр алдагдалтай үед ханш илүү өсдөг нь ажиглагдаж буй. Энэ оны есдүгээр сарын байдлаар төлбөрийн тэнцэл хасах 232 сая ам.долларт хүрсэн. Эхний гурван улирлын байдлаар цэвэр дүнгээр ийм хэмжээний ам.доллар гадагшаа гарсан тул гадаад валютын цэвэр нөөц нэмэгдэхгүй, манай улс ашиггүй ажилласан гэсэн үг. Үүнээс харахад гаднаас орж ирэх ам.долларын урсгалыг сайжруулах шаардлага тулгарч байгаа юм. Гол нөлөөлөх салбар нь уул уурхайн экспорт, том төслүүд, шууд хөрөнгө оруулалт. Мөн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх дотоодын үйлдвэрлэлийг сайжруулах шаардлагатайг эдийн засагчид хэлж байна. Сүүлийн жилүүдэд дотоодын үйлдвэрлэлийг дэмжих ажил цөөнгүй хийгдэж байгаа ч түүхий эдийг нь дотооддоо үйддвэрлэх асуудал тулгараад байгаа юм. Учир нь үндэсний үйлдвэрлэлүүд бүтээгдэхүүний түүхий эдээ импортоор авдаг тул ам.доллар гадагшаа урсч байна гэсэн үг. Энэ бүгдээс шалтгаалан манайд сүүлийн хэдэн жил импорт нь экспортоос давж төлбөрийн тэнцэл хасах руу заасан. Төлбөрийн тэнцэл ханшийн өөрчлөлт, валютын нөөц зэрэг эдийн засгийн суурь болдог.

Манай улс удирдлагатай хөвөгч ханшийн системтэй. Энэ нь ханшийн өөрчлөлт зах зээлийн журмаар зохицуулагдах бөгөөд хэт савласан үед үндэсний мөнгөн тэмдэгтээ тогтвортой байлгах үүднээс төв банк оролцоно гэсэн үг. Тухайлбал, 2016, 2017 онд ‘Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь эдийн засгтшн суурь нөхцөлтэй нийцтэйгээр уян хатан тогтох зарчмыг баримтална” гэсэн үндсэн чиглэлтэй. Үүнтэй холбоотойгоор Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр "Монголбанк интервенц хийж, валютын ханшийг зүй бус түвшинд барих бодлогоос татгалзана” гэсэн. Монголбанкнаас долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт валютын захын нээлттэй арилжаа зохион байгуулдаг. Эю арилжаагаар их хэмжээний валют хуцалддаг. Тэгвэл өнгөрсөн мягмар гарагт гадаад валютын дуудлага худалдаагаар 46 сая ам.доллар, 103 сая юань худалдаж авсан. Төв банкны арилжааны сүүлийн мэдээллүүдийг харахад додларын нийлүүлэлтээ бууруулсан байна. Тодруулбал, Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн интервенцээ хийж эхэлжээ. Үүнээс гадна манай улс удирдлагатай хөвөгч ханшийн системтэй гэж дээр дурдсанчлан шаардлагатай үед л төв банк ханшийн зах зээлд оролцоно. Гэтэл Төв банкнаас долоо хоногт хоёр удаа валютын дуудлага худалдаа зарлаж түүнд оролцож байна гэдэг нь дээрх системээр явахгүй байгаагийн илрэл. Хэрвээ ингэхгүй бол бүр илүү савлах эрсдэл үүснэ. Тиймээс тодорхой хэмжээнд ханш тогтворжуулах зорилготой валютын дуудлага худалдаа явуулдаг.

Одоогийн нөхцөл байдалд төв банкнаас авах арга хэмжээ нь богино хугацаанд иргэдийн хүлээлтийн олон талт байдпыг бий болгож, улирлын хэлбэлзлийг шийдэх гэнэ. Өөрөөр хэлбэл, иргэдийн хүлээшийн судалгаа валютийн ханшид ихээхэн нөлөө үзүүлдэг аж. Иргэд валютын ханш өсөх нь гэсэн хүлээлттэй байгаагийн улмаас өссөөр байгаа гэж хэлж болох нь. Харин дунд болон урт хугацаанд валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, гаднын хөрөнгө оруулагчдыг татах. Үүний тулд Засгийн газраас бодлого, эрхзүйн орчин зэрэгт туслалцаа үзүүлж гаднын хөрөнгө оруупагчдын эрх ашгийг хамгаалах зэрэг шийдюр гаргах шаардлага тулгарч байгаа юм. Ханшийн савлалт манай улсын зах зээлд улирлын шинж чанараас хамааран хугацааны хувьд өөрөөр шингэдэг аж. Тодруулбал, богино хугацааны, урт хугацааны ханшийн өөрчлөлтөөс шалтгаалж зах зээлд нөлөөлөх өөр гэсэн үг.

2008 оны эдийн засгийн хямралын үеэр манай улс ОУВС-ийн "Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Валютын ханш, зах тогтворжуулах зорилгоор 18 сарын хугацаатай авч байсан. Энэ хугацаанд валютын ханш тогтворжиж, төв банкнаас долоо хоног бүр валютын дуудлага худалдаа хийх асуудал байхгүй болох ёстой байсан. Гэтэл нөхцөл байдал ийм үр дүнд хүртлээ хэрэгжээгүй. Шалтгаан нь үнэ тогтворжуулах хөтөлбөрг 7-8 их наяд төгрөг нийлүүлсэн явдал. Энэ нь эдийн засагт ихээхэн дарамт үүсгэсэн байна. Тухайн үед Монголбанкны валютын дуудлага худалдаагаар долоо хоногт дунджаар 100 орчим сая ам.доллар худалдаж байжээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад жилийн 0.89 хувийн хүүтэй зээл олгож байв. Тус хөтөлбөрийн үр дүнд өнөөдөр валютын ханш тоггвортой, зах зээлийн журмаар зохицуулагдах боломжтой байсан аж. Манай зах зээлд хэчнээн төгрөгийн арилжаа хийх, эрэлт нь хэд байна гэх зэргээр зах зээлээ мэдрэх томоохон аж ахуйн нэгж, арилжааны банк байхгүйн улмаас эрэлт нийлүүлэлтийн хэмжээ мэдэгдэхгүй аж. Тиймээс нэг өдөр нэг банк, байгууллага их хэмжээний валют худалдахад тэр хэмжээгээр валюгын ханшийн огцом нөлөөлөл үүсч буй нэг шалтгаан аж. Үүнийг зогсоох зорилгоор Монголбанкнаас валют арилжааны хөрс суурь бий болгохоор судалж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, үүгээр дамжуулан валютын дуудлага худалдаа, арилжаагаа хийх боломжтой болно. Ингэснээр дуудлага худалдааньг мэдээллийг урьдчилан мэдэх, ханшийн өсөлт бууралтьш чиглэлийг тодорхойлох зорилготой. Энэ мэт бусад авч болох арга замыг судалж байгаа аж. Гэсэн ч өнөөдөр тулгарч буй гол бэрхшээл ханшийн өсөлт. Өнгөрсөн долоодугаар сарын 4-нд 1990 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар тус сарын 7-ноос 2000 руу орж өдгөө 2400 болтлоо өсөв. Экспортоос хамааралтай ханш өсөлг хэюэр байгаа энэ үед төгрөгөөр худалдан авалт хийдэг иргэдэд хамгийн их дарамт үүсч буй. Гэтэл Монголбанкны Ерөнхийлөгч интервенц хийхгүй гэдгээ мэдэгдэж, ямар нэг алхам хийхгүйгээр валютын ханшийг үл үзэгдэгч гарт үлдээв. Жолоо нь алдуурсан ханшийн өсөлт цулбуураа чирэн аль зүгт ч одож мэднэ.

Ц.БААСАНСҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
ИРГЭН | 2016/11/07 18:46
ЗӨВ ШҮҮ