Өнгөрсөн жилийн 6 сарын 20-нд Швейцарийн мэдээллийн
хамгийн том хэвлэлийн нэг болох "Өглөө" сонинд "Монголын экс сайд мөнгө
угаасан байж болзошгүй хэргээр сэжиглэгдэв" гэсэн гарчигтай нийтлэл
гарсан нь нөхөр Баярцогтын хэрэг дээр швейцарийн хуулийнхан жил гаруй
ажилласан гэсэн үг. Тэрээр энэ хугацаанд монголчуудад нэрийг нь хэлэхээс
татгалзсан гурван найз /хэрвээ байдаг бол/ болон хэзээ, хэдэн удаа,
хаашаа хийгдсэн гэх хөрөнгө мөнгөний хэмжээ, гүйлгээ, шилжүүлэг нь энэ
улсын прокурорт ил байгаа л гэсэн үг.
Банкны хувийн нууц, өмчинд
халдаж болохгүй хууль байдаг ч энэ улсад зохион байгуулалттай гэмт
хэрэг, террор бүлэглэл, хээл хахууль, мөнгө угаалтын системтэй холбоотой
хэрэг илэрвэл уг этгээдийн бүх мэдээллийг шаардаж авах хуулийн хөшүүрэг
нь хууль хэрэгжүүлэгч байгууллагад байдаг.
Шударга төртэй Швейцарь улсад талархъя!
https://www.facebook.com/dmnegdel/photos/a.1402932456652727.1073741829.1402550363357603/1819705988308703/?type=3&theater
Сэтгэгдэл