Монголыг санаанд оромгүй зүйлээр онцолжээ


 

Элдэв график, инфографик зохиодгоороо алдаршсан Дэвид МакКэндлесс энэ удаа дэлхийн өвөрмөц газрын зургийг санал болгож байна. Энэ газрын зураг дээр манай гарагийн улс орон бүрийг хамгийн сонин содон, алдартай зүйлээр нь төлөөлүүлжээ. Хүн бүрд сайн, муу тал байдгийн адил мэдээж улс оронд болгонд ямар нэг сайн, шилдэг юм байж л таараа.

 

 

Дэвид энэхүү газрын зургийг бүтээхдээ Гиннессийн дээд амжилтын номоос өгсүүлээд Дэлхийн банкны статистикийг ч ашигласан аж. 

Манай Монгол улсыг харин санаанд оромгүй зүйлээр төлөөлүүлжээ. Уламжлалт гэр ч биш, морь мал ч биш, тал нутаг ч биш, нүүдэлчин соёл ч биш. Манай эх орон велоцираптороор алдартай юм байх. Велоцираптор бол үлэг гүрвэл, 2 хөл дээрээ явдаг ийм динозавр манай дэлхий дээр 83-70 сая жилийн өмнө амьдарч байжээ. Зөвхөн Монгол, Өвөр Монголоос олдсон үлэг гүрвэл гэнэ

 

 

Их Британи улс тэрбумтнуудын хувьд хамгийн таатай, сайхан орон аж. Америк улс интернэт спам тараадгаараа нэрд гарсан бол Орос орон видео регистратор буюу машины камераар тэргүүлжээ.  

Белорусс улс харин сөрөг тодорхойлолттой, энэ улсын иргэдийг архинд сайн гэжээ. Балти орчмын орнуудын тухайд Латвид хамгийн сайхан бүсгүйчүүд амьдардаг, Литивт хамгийн хурдан Wi Fi-тай, Эстон улс бизнес эрхлэгчдэд ээлтэй юм байна. 

Францыг вискиний хорхойтнуудын орон гэж нэрлэсэн бол кофед дурлагсдын орон нь Нидерланд аж. Норвег улс пицца иддэгээрээ алдартай, Швед поп хөгжмөөр, Грек бяслагийн хорхойтнуудын орон. Япон улс гал тогооны хамгийн сүүлийн үеийн хөгжил дэвшилтэй бол Куба эмчээрээ цуутай. Герман орон паспортоор, Сингапур харин эрүүл биетэй хүмүүсээрээ дэлхийд нэртэй. Мексикийн нимбэг, Таиландын будаа, Энэтхэгийн гадил хамгийн шилдэг юм гэнэ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.