Малайзын МН17 онгоцыг буудаж унагасан болохыг тогтоожээ


Өчигдөр Нидерландын Аюулгүй Байдлын Зөвлөлийн Тэргүүн Тийббе Ёустра Малайзын сураггүй алга болсон МН17 онгоцны ослын шалтгааны дүгнэлтийг  танилцуулсан байна. Мөн тухайн ослын үед юу болсныг тодорхой харуулсан анимэйшн дүрс бичлэгийг үзүүлжээ.

Нийт 15 сарын турш үргэлжилсэн ослын шалтгааныг тогтоох ажиллагааны дүгнэлтээр уг онгоцыг зүүн Украины агаарын хилийн орчимд буудаж унагасан болохыг тогтоосон байна.

Тийббе Ёустрагийн хэлснээр, онгоц руу буудсан пуужин онгоцны урд байрлах жолоодлогын хэсгээс ойролцоогоор нэг метрийн зайд тэсэрч, бүхээгт байсан багийн гурван гишүүнийг хөнөөн, мөн онгоцны урд хэсгийг бүхэлд нь дэлбэлсэн байна. Энэхүү пуужин нь БУК хэмээх загварын пуужин байсан талаар мэдэгджээ.

Нидерландын Аюулгүй Байдлын Зөвлөлийнхөн онгоц руу Украины зүүн хэсгийн бүс дэх 320 шоо км талбай бүхий радиуст багтах газраас, газарзүйн хувьд Украин, эсвэл ОХУ-ын нутаг дэвсгэрээс буудсан байж болзошгүй гэж үзсэн байна. Онгоцыг буудсан газрыг тооцоолон гаргахын тулд нэмэлт судалгаа явуулах шаардлага байгааг Тийббе Ёустра онцолжээ.

Өнгөрсөн оны долдугаар сард Амстердамаас Куала-Лумпур чиглэлд нисэж явсан уг онгоцонд 298 зорчигч байсан бөгөөд тэд бүгд амиа алдсан билээ. Украины зүүн нутагт сүйрсэн Малайзын агаарын тээврийн тус нисэх онгоц ОХУ-д үйлдвэрлэсэн пуужинд оногдсон гэж Голландын эрх бүхий байгууллага дүгнэсэн байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.