Японы эзэн хаан Акихито эрх мэдлээ залгамжлагчдаа шилжүүллээ


Японы эзэн хаан Акихито эрх мэдлээ залгамжлагчдаа шилжүүллээ

Японы парламент өнөөдрийн хурлаараа Эзэн хаан Акихитогийн эрх мэдлийг залгамжлагчид нь шилжүүлэх асуудлыг авч хэлэлцээд дэмжсэн шийдвэр гаргажээ. Тогтоол ийнхүү гарснаар залгамжлагч, ханхүү Нарухито ирэх жилийн сүүлчээр хаан ширээнд залрах магадлал өндөр болсон байна. 

Эзэн хаан Акихито энэ жил 83 настай бөгөөд зүрхний хагалгаанд орж, ходоодны хорт хавдар өвчнөөр шаналж байгаа юм. Тэрээр ноднин жил ховорхон өгдөг ярилцлагуудынхаа нэгд өндөр нас алан үүргээ гүйцэтгэхэд нь саад болж магадгүй гэж санаа зовж байгаагаа илэрхийлж байсан байна.

Японы сүүлийн 200 жилийн түүхэнд эзэн хааныг амьд ахуйд эрх мэдлийг нь шилжүүлж байсан тохиолдол гарч байгаагүй юм байна. Тиймээс энэ удаагийн гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд Шинзо Абэ "Түүхэн” гэж нэрлээд хамтарч ажилласан Парламентад суудалтай нам эвслийн төлөөлөгчдөд талархал илэрхийлсэн байна. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.