АТГ-т байцаагдсан Ц.Сандуйг Ерөнхийлөгчийн хэлснээр хорих уу?


Иргэн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасан Улсын Ерөнхий Прокурорын Газарт гомдол гаргаад байсан. Тэгвэл түүний гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас "60 тэрбум”-ын бичлэгтэй холбогдуулан хянан шийдвэрлэсэн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалыг хянаж үзээд Эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулахыг Авлигатай тэмцэх газарт даалгаад байна. Уг хэрэгт Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг томилон шалгуулахаар шийдвэрлэж, хамтарсан ажлын хэсэг томилсон тогтоол гаргаж, мөрдөн шалгах байгууллагуудад хүргүүлээд байна.

Тэгэхээр "60 тэрбум”-ын бичлэгт хамаатай хүмүүс болох Ц.Сандуй, Ж.Ганбаатар, М.Энхболд нар хуулийн байгууллагын хамтарсан шалгалтыг давж гарах уу, хуулийн хариуцлага хүлээх үү гэдэг асуудал албан ёсоор тавигдаж байна.

Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга М.Ганбаатар нарын хүмүүс намынхаа удирдлагуудтай хариуцлага тооцох ажиллагааг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас эхлэх ёстой гэж мэдэгдээд байсан. Уг чанартаа бол 60 тэрбумтай холбоотой, гол асуудлуудыг хэлж ярьсан гэгдэж буй хүмүүстээ түрүүлж хариуцлага тооцох ёстой харагдаж байгаа. Тухайлбал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Ц.Сандуйг нэн тэргүүнд огцруулах ёстой гэдгийг хэлж ярьж буй хүмүүс цөөнгүй. Ц.Сандуй дарга Налайх дүүрэгт ажиллаж, намын гишүүдийн төлөөлөлтэй уулзах үеэрээ "Өнгөрсөн жилийн өдийд бид шат шатандаа маш хариуцлагатай, идэвхтэй, ялахын төлөө гэсэн өндөр хүсэл эрмэлзэлтэй ажиллаж байсан. Бид чадсан. Харин одоо бид ялалтаа баталгаажуулахын тулд улам их эрч хүчээр хариуцлагатай ажиллах ёстой. Намын ажлыг идэвхжүүлэхийн тулд удирдлагын зүгээс тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хийж, хэрэгжүүлж байгаа. Намын ажлыг заваараа биш цаг гаргаж хийдэг байх ёстой” хэмээн хэлж байсан. Тэгвэл нам хэрхэн ажиллах, мөнгө босгох талаарх нарийн зүйлсийг 60 тэрбумын гэх тодотголтой болсон тэрхүү бичлэг дээр ярьсан байж болзошгүй байгаа юм.

Ц.Сандуй нарын хүмүүс хэлэхдээ тэрхүү бичлэгийг эвлүүлэг гэдэг. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын удирдлагуудтай уулзах үеэрээ, гишүүн асан Ц.Оюунгэрэл тэрхүү бичлэгийг гадны мэргэжлийн хүмүүсээр шалгуулаад эвлүүлэг биш, 90 минутын турш тасралтгүй үргэлжилсэн бичлэг болохыг тогтоолгосон хэмээн хэлээд авсан.

Одоо тэгээд хуулийнхан хамтран шалгахаар болоод байна.

Эргэн сануулахад, 2016 оны 7 дугаар сард МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын даргад Ц.Сандуйг нэр дэвшүүлэх үеэр төлөөлөгчид нэр дэвшигчдээс асууж байсан гол асуулт 60 тэрбумын бичлэгийн тухай байсан юм. Ц.Баатархүү "Өнгөрсөн сонгуулийн үеэр таньтай холбоотой 60 тэрбум төгрөгийн асуудал яригдсан. Энэ талаар маш тодорхой тайлбар хэлэхгүй юу" хэмээн асуухад нэр дэвшигч Ц.Сандуй "НИТХ-ын хуралдааны нээлттэй, ил тод байдлыг хангаж ажиллана. Харин 60 тэрбум төгрөгийн тухайд энэ бол сонгуулийн үеэр гарсан эвлүүлэг” гэж байв. Түүнчлэн төлөөлөгч Д.Баттулга "Та өөрөө манай бичлэг алдагдсан гэдгээ хүлээн зөвшөөрч, бас энэ бичлэг алдагдсан хэргийг шалгуулна гэсэн. Энэ талаараа хуулийн байгууллагад хандсан уу” гэхэд  Ц.Сандуй "Энэ талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллагад хандсан. Гэхдээ 60 тэрбум төгрөгийн тухайд эвлүүлэг гэдэг нь тогтоогдож байгаа. Тийм учраас энэ гүтгэлэг гэдгийг дахин хэлье” гэж байлаа.

Мөн төлөөлөгч Ц.Одонтунгалаг "Таньтай холбоотой 60 тэрбумын асуудлаар хуулийн байгууллага тодорхой шийдвэр гаргаад, та болон танай намыг буруутай гэж үзвэл хариуцлага хүлээхэд бэлэн үү” гэхэд Ц.Сандуй "60 тэрбум төгрөгтэй холбоотой бичлэг эвлүүлэг гэдэг нь тодорхой болж байгаа. Тийм учраас хуулийн байгууллага үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Хуулийн байгууллагын гаргасан шийдвэрийг хүндэтгэж, хариуцлага хүлээхэд бэлэн” хэмээн мэдэгдэж байсан.

Тэгвэл одоо хуулийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг шалгасан шиг шалгах хэрэгтэй байна. Нэгэнтээ Ц.Сандуй гэж хүн хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ жилийн өмнө хэлсэн байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга, Ц.Нямдорж нартай уулзах үедээ: "Энхжаргал аа, одоо мөрдөн байцаах үйл ажиллагааны зааварчилгаа өгмөөргүй байна. Өөрөө их бүрхэг юм ярьж байна. Улс төрийн үйл ажиллагаа өөрчлөгдсөн. Монголын төрийг гаднынхантай нийлж ийм хэмжээнд хүрэх хүртэл бүтэц явсан байна. Би хоёр зүйл ярих гээд байна. Монгол Ардын нам сонгуульд ялсан уу, ялсан. Тэр Ц.Сандуй гэж гол илтгэлийг яриад байгаа нөхөр албан тушаалд очсон уу, очсон. Тэр үйл ажиллагааг илчилсэн залууг баривчлах үйл ажиллагаа хийгдсэн үү, хийгдсэн. Г.Доржзодов гэх залууг байцаасан уу?  Тодорхой гэрч байж байна. Энэ хүн гэрч. Материалыг задалсан хүн. Ц.Сандуй гэж албан тушаалын гол илтгэл хийгээд байгаа хүнийг байцаасан уу? хэмээн асуухад АТГ-ын дарга Х.Энхжаргал " Байцаасан” гэх хариултыг өгсөн.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга "Хэзээ байцаасан, хэд байцаасан бэ? Мэдээж тэр хүн албан тушаалдаа очсон. Хорьж цагдахгүйгээр тэр хүн мэдүүлгээ өгөхгүй. Яагаад гэвэл гэр нь төрийн хамгаалалтад, албан тушаалаар хамгаалж байгаа хүмүүс нь байж байгаа. Би энэ тухай л яриад байна. Одоо цаашдаа ямар үр дүнтэй, ямар хугацаанд эргэж уулзах вэ. Төрд байгаа энэ эмгэнэлт асуудлыг л яриад байна. Авлигатай тэмцэх газрын даргатайгаа Төрийн тэргүүн нь энэ асуудлыг хэрхэн илчлэх вэ. Энэ төрийн эсрэг хийсэн гэмт хэрэг. Хүмүүс нь бүгдээрээ хүлээчихсэн. Гарсан даруйдаа ярилцлага өгчихсөн байсан. Шинжээчийн дүгнэлт гэдэг зүйл гарсан уу. Тэр та нар дээр байна уу, үгүй юу. Ямар хугацаанд тохирох вэ. Би үүнийг ил хэрэг гэж бодож байгаа” хэмээн хэлсэн юм.

Тэгэхээр Ерөнхийлөгчөөс чиглэл авсан АТГ Ц.Сандуйг хорьж цагдаж магадгүй юм. Ц.Сандуй хариуцлага хүлээхэд бэлэн гэдэг үгийг 1 жилийн өмнө хэлж байсан гэдгийг эргэн сануулъя.

Эх сурвалж: Э.Болор, Hunnu.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sampil | 2017/07/26 22:46
Sandui arai heternee ard n bgaa nuhud ch adil ard irgediig dormjilj hanahguinee..ene asuudliig yaraltai shiidej uls tur niigemiig jaahan ch gesen eruuljuuleh heregtei

Мммхмсандуйг | 2017/07/27 01:02
Сандуйг хорих хэрэгтэй хийсэн болгон нь нотой тэр заваан минт гээд барыг нь нурааж луйвардсан газрыг нь чолоолж 4 замын уулзвараа хийх хэрэгтэй дунжингаравыхан зовж байна шдээ

zochin | 2017/07/27 06:38
ATG darga Enkhjargal Enkhboldiin naiz baisan ter hulgaichiig ajilaas huuj uur hun tavij baih ene hergiig shiideh bhdaa

zochin | 2017/07/27 06:39
ATG darga Enkhjargal Enkhboldiin naiz baisan ter hulgaichiig ajilaas huuj uur hun tavij baih ene hergiig shiideh bhdaa

Бүжин | 2017/07/27 08:12
Засс юун хүн хориулах, хүний мууд дуртай юм. Ярьсан байлаа ч тэрнийг хэрэгжүүлж, мөнгө төгрөгбгч аваоцсан хүмүүсийг л ярь л даа. Тэгээд ч баахан л хүн хориулж цагдуулсан хүмүүс. Манайд ер нь урьдах ажлаа хийгээд явдаг лагаанууд байна уу, цэцэрлэгийн хүүхэд хүртэл бааж чадахгүй байж, баалгасангүй багшаа хориулъя гэх нь холгүй байх юм.

ШШГ хорих анги | 2017/07/27 19:48
Сандуйг аваад ир,энд банди болгоод егнее...

ШШГ хорих анги | 2017/07/27 19:51
Сандуйг аваад ир,энд банди болгоод егнее...

Мөнхөө | 2017/07/28 02:03
Гол нь М Энхболд шүү дээ бусад хүмүүс нь бол түүний гар хөл тоглоом энхболдыг хорих хэрэгтэй!!!!!!!!!!!!

зочин | 2017/07/28 20:12
АТГ, Цагдаа Тагнуул ын дарга нар ары нь дааж байгаад, 60 тэрбумыг босгох тухай , бичлэгт байсан даа! Арыг нь дааж , хуувалдаж хийсэн хэргийг, эд нараар дахин хэрэг үүсгэн шалгах нь хэр зохимжтой байдаг юм бол. АТГ, Тагнуул, Цагдаагийн дарга нарыг бүгдийг , эхлээд солих хэрэгтэй шт. тэгвэл энэ хэрэг, мөрдөөд байх асуудалгүй тодорхой байна шт.

зочин | 2017/07/28 20:22
АТГ, Цагдаа Тагнуул ын дарга нар ары нь дааж байгаад, 60 тэрбумыг босгох тухай , бичлэгт байсан даа! Арыг нь дааж , хуувалдаж хийсэн хэргийг, эд нараар дахин хэрэг үүсгэн шалгах нь хэр зохимжтой байдаг юм бол. АТГ, Тагнуул, Цагдаагийн дарга нарыг бүгдийг , эхлээд солих хэрэгтэй шт. тэгвэл энэ хэрэг, мөрдөөд байх асуудалгүй тодорхой байна шт.

зочин | 2017/07/28 20:26
АТГ, Цагдаа Тагнуул ын дарга нар ары нь дааж байгаад, 60 тэрбумыг босгох тухай , бичлэгт байсан даа! Арыг нь дааж , хуувалдаж хийсэн хэргийг, эд нараар дахин хэрэг үүсгэн шалгах нь хэр зохимжтой байдаг юм бол. АТГ, Тагнуул, Цагдаагийн дарга нарыг бүгдийг , эхлээд солих хэрэгтэй шт. тэгвэл энэ хэрэг, мөрдөөд байх асуудалгүй тодорхой байна шт.