Нулимстай залгисан цай


Энэ үйл явдал 1993 оны өвөл болсын. Франц хэлний дуйгуйлан дээрээ жаахан суугаад, найз бид хёир ихэд оройтчихов. Буудал дээр 2 уаг шахам автобус хүлээгээд ирдэггүй, зогссон бололтой. Сүүлдээ бид хоёрын хөлийн хуруу мэдээгүй болж байна. Тэгэхэд би 14тэй жаахан охин байж ээ. Гадаа хонолтой биш, ААВ гэх хүнийдээ очихоор шийдэв.

Ер нь бол миний хувьд аавтайгаа хамт байсан үеээ санадаггүй, бага байхад ээж тэр хоёр салсан гэдэг. Гэхдээ аав маань ямар хүн байдаг, ямар ажил хийдэг, ямар эхнэртэй, хэдэн хүүхэдтэй гэдэг мэдээллийг би олчихоод л байдаг байв. Нилээд бага байхдаа гэр хороололд гэрт амьдардаг байхад нь нэг очиж байсан. Харин эмээг өнгөрөхөд хороололд байдаг орон сууцанд нь очиж билээ. Харанхуй шөнө айлд очих эвгүй байсан ч, өөр арга байсангүй. Хаалганы хонхыг дарахаас эхлээд надад хэцүү байв. Зориглоод хонх дарлаа.
-Хэн бэ?
-Аав байна уу, /тэр гээд нэрийг нь хэлэв/
-Хэн гэнэ ээ? Би Ариунаа байна аа.
Хөлийн чимээ цааш яваад хүмүүс ярих нь сонсогдов. Удахгүй хаалга нээгдэж, Аав: -Хүүе, миний охин юу хийж яваан?
-Дугуйландаа оройтоод, автобус зогсчихож гэж би арай гэж дуугарав.
Тэднийд орлоо. Хүүхдүүд нь тоглож, том охин нь ер нь надтай адилхан юм аа, гар хуруу энэ тэр нь. Тэгэхээр би бас аавыгаа зарим талаар дууриасан байх нь. Нүдний шилтэй нэг охин ном уншиж байна аа, аавын эхнэртэй яг адилхан юм. Бас нэг хүү байна аа, тэр нь миний төрсөн ахтай яг адилхан юм. Тэгэхээр эд нар бас миний дүү болох нь эээ?
Хоолой дээр юм зангираад болдоггүй, юу ч ярьсангүй. Аав зурагтныхаа өмнө завьлаад суучихлаа. Бага нь бололтой жаааахан, хөөрхөн шар охин аавын өвөр дээр эрхэлж, тоглож, ААВ-тай инээлдэж, ар нуруу өөд нь мацна.
Нүд маань нулимсаар бүрхээд. БИ Ч БАС ИЙМ БАЙЖ БОЛОХ БАЙСАН ШҮҮ ДЭЭ, ЯАГААД, ЯАГААД би ийм байж болоогүй юм бэ, Яагаад? Энэ үед би хэнд ч гомдоогүй, ээждээ, аавдаа гомдоогүй. Гэхдээ надад мааааш их хүнд байсан. Би ч гэсэн бусдын адил аав ээжтэйгээ хамт амьдарч болно биз дээ, би яагаад өөр гэж? Яагаад?
Аавын залуухан эхнэр аягатай цай барив. Тэр цай халуун, хүйтэн, сүүтэй сүүгүй байсныг одоо ч санадаггүй, ямар ч байсан тэр цайг нулимстайгаа хамт залгилсан юм. 
Тэр гэрт байгаа олон хүнээс хэн нэг нь надад хандаж үг хэлсэн бол шууд л ихэр татаад уйлчих байсан байх. Би болоод найз маань огт чимээгүй сууж байгаад унтсан санагддаг юм.
Энэ явдлаас хойш нэгэн зүйлийг өөртөө мөрдлөгө болгож билээ. Ааваасаа хол байгаад байвал мартагдах юм байна, тэгээд ч тэр хүүхдүүд нь энэ хүн миний ч бас аав гэдгийг мэдэж аваг. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд аавтайгаа тоотой хэд золгосон, утсаар ярьж, аавдаа шүлэг зохиож, ажил дээр нь хааяа очиж, захидал бичдэг болсон юм.
Олон жи өнгөрч ээ, би ээж болж, амьдралын түмэн нугачааг өөрийнхөөрөө туулж явна. Аавгүй гээд шоглосон хөвгүүнийг зодож л явлаа. Харин нэг удаа онцсайн сурдаг хүүхдэд Найрамдал зуслангийн урилга өгнө гэж уралдаад, нэг хөвгүүнтэй тунаж үлдэв. Багш маань "хагас өнчин юм, Ариунаа-г явуулъя" гээд аавгүй өссөний давуу талыг нэг удаа эдлэж билээ. Харин ажил дээр гараад бүх юм өөр. Албан тушаал ахих, сонгуульд нэр дэвшүүлэх гэхээр эцэггүй өссөн, хүмүүжлийн догогдолтой энэ тэр болчихно. Атал өнчин өрөөсөн өссөн хүн чинь харин өр зөөлөнтэй, бусдын зовлон жаргалыг ойлгож чаддаг гэж боддог шүү. Иймд аав, ээжгүй өссөнөөр нь битгий ялгаварлаж байгаарай хүмүүс ээ.

Нулимстай залгисан цай

https://www.facebook.com/shagdarsuren.ariunaa/posts/1386774964692965 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.