Эрдэнэт үйлдвэр' ХХК-ийн 49 хувийг эзэмшдэг "Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн хувийг төрд шилжүүлэх авах тухай Засгийн газрын тогтоол гарсан билээ. Энэ тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэж гомдол гаргасан 'Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн төлөөлөгчид хоёр шатны шүүхэд ялаад буй.Өнөөдөр энэ асуудлаар Улсын дээд шүүх хуралдаж эцсийн шийдвэрийг гаргах юм. "Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 453 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0597 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор Улсын дээд шүүх хэлэлцэнэ.
Эх сурвалж: УЛСЫН ДЭЭД ШҮҮХ
Сэтгэгдэл