АРД сайт Time, Quora болон Henry Makow-гийн материалуудыг ашиглав.
Монголын бэлгэ тэмдэг, бахархлыг Хятад хулгайлан ашиглаж, хятадын талыг баримталсан элитүүд гарч ирж байгаа нь монголчууд өмнөх алдаагаа давтаж эхэлж байгаа дүр зураг харагдаж байна. Чингис хаан тэргүүтэй Монгол XII зуунд өнөөгийн хятадын ихээхэн нутгийг эзэлж хэдэн зууны туршид энд засаглалаа тогтоож байсан түүхтэй. Өнөөдөр бол Монгол Улс Орос, Хятад гэсэн хоёр том гүрний завсарт тун багахан нутаг газартай.
Өнгөрсөн ХХ зууны ихэнх хугацаанд Монгол нь Зөвлөлт Холбоот улсын хараат байж ирсэн бол 1990-ээд оны эхээр ЗХУ задарч эхэлсэн нь монголын ардчилал сэргэхэд түлхэц болж өгсөн юм. Ингээд хэдэн жил өнгөрөхөд Монголд жинхэнэ түүхий эдийн бум болох нь тэр. Хятадын эдийн засаг монголын зэс, нүүрс, алтыг ихээр татан авч, монголын эдийн засгийн өсөлт 2011, 2013 онд арван хувиас давж байлаа. Гэсэн ч энэ нь удаан үргэлжилсэнгүй. Түүхий эдийн үнэ унаж, ашигт малтмалын хайгуул олборлохыг эсэргүүцдэг иргэдийн тоо нэмэгдэн, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж эхэлсэн. Ашигт малтмал экспорлохоос орж ирдэг ашиг багаслаа.
Энэ үеэд зэс молибдений Оюутолгой уурхай нээгдсэн нь Хятадтай хийх худалдаа, экспорт, импортыг нэмэгдүүлж Монгол Хятадаас хараат болох эхлэлийг тавьсан гэж болно. Америк, британийн шинжээчид далайд гарцгүй Монгол тун удалгүй Орос, Хятадын хараат байдал нь өмнөх үеэс ч илүү болж мэднэ гээд төмөр замаа оросын боомтууд руу тавих нь зүйтэй гэж байлаа. Монголын төмөр замын 50 хувь нь Оросын мэдэлд байгаа. Гэхдээ энэ нь Хятад улс Оросыг хөөхгүй гэсэн баталгаа биш.
Тэгээд ч төмөр замаа оросын боомт руу тавих гэсэн монголчуудын төлөвлөгөөг Дэлхийн банк хэдийнээ шүүмжлээд энэ нь Хятадын хойд боомт руу төмөр зам тавьж ачаа хүргэхээс даруй гурав дахин өндөр өртөгтэй болно гэчихсэн байгаа. Таван толгойн уурхайгаас олборлож байгаа нүүрс нь Хятадаас импортолж байгаа эрчим хүчийг бүрэн орлож, монголчууд хятадаас, хятадын эдийн засгаас хараат бус болохыг эрмэлзсээр байгаа юм. Гэхдээ л өнөөдөр монголын экспортын 70 хувь нь Хятадын мэдэлд байгаа юм. Энэ чиглэлд Хятадууд оросыг хэдийнээ гүйцээд түрүүлчихсэн.
Өнөөдөр Орос шиг л алс дорнодын хязгаар нь зэлүүд хэвээр байгаа Хятад монголтой хил залгаа бүсээ эрчимтэй хөгжүүлж, хот, дэд бүтэц байгуулж байна. Хятадуудын монголтой залгаа хил орчимдоо барьж байгаа хий үзэгдлийн гэгддэг хүнгүй том хотуудын тухай яриа худал зүйл биш.
Өвөр монгол дахь Ордос хот
Ийм нэг хот Каньбашийн тухай "Time” сэтгүүлд "Хотын төвд Чингис хааны асар том хөшөөтэй Чингисийн том талбай бий. Ингэж Монголын төрийн бэлгэдлийг хулгайлан, өдөөн хатгаж байгаа нь Хятад улс тун удалгүй хөршөө залгихын дохио болж байна” гэж бичжээ. Уг нь Монгол улс дэлхийн геополитикт чухал ач холбогдолтой. Гэхдээ Орос, Хятадаас хараат байхад газар зүйн энэ байрлал нь түлхээс болдог юм. Байгалийн баялаг түүхий эдээ газагшаа гаргая гэхэд л Москва, Бээжинтэй ярихаас аргагүй болно.
Монголын газар нутаг Европын бараг талтай тэнцэх ч бараг л эзэнгүй. Нэг үгээр хэлбэл монголын нэг хүнд хятадын 500 хүн ногдох жишээтэй. Монголчууд хятадын луу нэг л өдөр Монголыг зүгээр л залгичихна гэж болгоомжилж байна.
Ордос хот дахь Чингисийн хөшөө
Энэ бас тийм ч үндэслэлгүй зүйл биш. Өнөөдөр Бээжин өмнө нь оросын хараат байсан тэр нутаг руу ажиллах хүчээ олноор нь илгээх тактик баримталж байна. Үүнтэй зэрэгцээд монголын эдийн засаг жилээс жилд хятадын эдийн засагтай улам хүчтэй холбогдож, тэндээс хараат болж байгаа юм. Сүүлийн үед монголын томоохон аж ахуйн нэгжүүд оросын хяналтад орж байна гэж байгаа бол жижиг дунд бизнес нь үндсэндээ бүгд хятадуудын хяналтад байна. Хятадууд том бизнесийг ч залгихад ойртсоор байгаа.
Монголчуудын дунд хятадын эсрэг үзэл идэвхжиж байгаа нь зүгээр ч нэг тохиолдол биш. Нутгийн үндсэрхэг үзэлтнүүд хятад ажилчид руу байнга халддаг. Харин хятадуудын хувьд энэ улсыг шударга бусаар алдагдсан өөрийн нутаг гэж үзэцгээдэг.
Түүх сөхвөл монгол улс Бээжингээс 1911 онд тусгаар болсон. Тэр үед өмнөд хөршийн хүч сулраад ирэхийн цагт Хаант орос монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг дэмжсэн удаатай. Үүний дараа монгол нь хаант оросын хараат болсон ч 1917 онд Орост хувьсгал гарснар Хятад энэ оронд өөрийн нөлөөллөө сэргээж авсан байдаг.
1921 онд Барон Унгерний цагаан гвардийнхан монгол дахь хятадын засаглалыг түлхэн унагааж, үүнийг нь коммунистууд ашиглан цагааны цөөн цэргүүдийг хөөгөөд Улаанбаатар коммунист засаглалаа тогтоож авсан. Гэхдээ энэ нь хэлбэр төдий тусгаар байж үнэндээ 1991 он хүртэл Москвагийн заавраар явж ирсэн байна. Энэ үеийн талаар монголчууд өөр өөр үзеэл бодолтой байдаг.
Нэг талаас "улааны хүчирхийлэгчид” гэдэг бол нөгөөдүүл нь "хятадын аймаглан устгах аюулаас аварсан” хэмээн Хятадын мэдэлд үлдсэн Өвөр монголоор жишээлэн коммунистуудад талархах жишээтэй. Зөвлөлт холбоот улс задарсны дараагаар монголд хятадын нөлөөлөл улам хүчтэй болсон. 1990-ээд онд хятадын капиталтай хамт тэнгэрийн орны мянга мянган цагаачид орж ирсэн. Харин одоо Хятадын бодлогыг ойлгосон монголчууд Өвөр Монголын хувь заяаг давтах бий хэмээн болгоомжилж Оростой ойртохыг эрмэлзэх болж байна.
Тэд хоёр том хөрштэйгөө харилцах харьцаагаа тэнцвэржүүлэхийг эрмэлзэж эрчим хүч, байгалийн нөөц баялаг боловсруулах гэрээ хэлэлцээр, ялангуяа төмөр замын сүлжээгээ шинэчлэн сайжруулахад тэнцүү оролцуулахыг хичээж байгаа юм. Уг нь өнөөдөр монголын баялаг олон улс орны анхаарлыг татаж өрсөлдөөн үүсгэж байгаа цаг. Удаан хугацааны туршид Монгол хоцрогдсон МАА, газар тариалангийн орон, унаган байгалиас өөр зүйлгүй гэгдэж байсан бол одоо геологчид вольфром, цинк, молибден, тугалга, зэс, алт, хий, нефтийн том ордууд илрүүлээд байна.
Энэ улсын ураны нөөц гэхэд л 1,3 сая тонн гэж байгаа. Энэ бүх нөөц баялаг оросын анхарлыг татаж байгаа бол эрчимтэй хөгжиж байгаа Хятадын сонирхлыг бүр их татаж байгаа юм. Хятадын ган хайлуулах үйлдвэрлэлийн өсөлт нь Монголын коксжих нүүрсний асар их нөөцийг сонирхохоос аргагүй. Ийм нөхцөлд Монгол Улс "өмнөх түүхийн гашуун сургамж”-ийг давтахгүйг хичээж Орос, Хятадын дунд оршин амьдарч байна. Ийм ч учраас тэд Баруун, Япон руу гар сунгаж байгаа юм.
Үүн дээр нь Барууны орнууд стратегийн ач холбогдолтой ураны асар их баялагтай энэ орон руу анхаарлаа хандуулж байна. Энэ орон руу санаархаж байгаа, хөрөнгөө оруулчихсан гадаадын, ялангуяа оросын компаниуд ямар ч хамгаалалтгүй байна гэж гомдоллодог. Үнэндээ ч монголчууд тэдний мөнгийг нь авчихаад, төд удалгүй өнөөх орд газраа өөр нэгэнд шилжүүлчихэж байгаа юм. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдад хүндрэл учруулж байна.
Хятадууд болохоор энэ оронд өнгөт металл, нефть олборлох, авто зам барих ажлыг бүрэн хянах санаатай. Нөгөө талаар Хятад бол Монголын худалдааны гол түнш. Гэхдээ монголчууд Хятадын түүхий эдийн бааз болчихоос сэрэмжилж байна. Гэхдээ л өнөөдөр Монголд хятадын 1000 гаруй компани ажиллаж байхад оросынх бол харьцангуй цөөн. Нийтийн хоолны салбар үндсэндээ хятадуудын гарт байна. Оёдол, хөнгөн үйлдвэрлэлийн тал, ноолуурын үйлдвэрлэл бараг бүхэлдээ хятадуудын мэдэлд. Арьс ширийг бас л хятадууд хянаж байгаа.
Үүний зэрэгцээ Хятад монголын сэхээтнүүдийг бэлтгэхэд онцгой анхаарч хэдэн зуун монгол оюутныг үнэгүй сургаж байна. Энэ бол монголын маргаашийн элитүүдийн нэлээд хэсэг болно. Энэ мэтээр Тэнгэрийн орон Хятад маргааш гэхэд энэ хүмүүс монголын засагт гарч ирнэ гэдгийг тооцоолж л байгаа. Харин монгол жирийн иргэд бол үүний эсрэг байх жишээний. Өмнө дурдсан хятадуудыг зоддог, холимог гэр бүлийг эсэргүүцдэг гээд.
Хятадууд монголыг хоёр шалтгаанаар л залгина гэж Хөх тэнгэрийн монгол орны иргэд үзэж байна. Нэгдүгээрт, монголчуудыг уусгах замаар өөрийн болгох, хоёрдугаарт монголын эзгүй тал нутгийг эзэлж эзэмших. Тэгэхээр одоо монгол улс хэзээ Хятадын нэг муж болох вэ гэж бооцоо, мөрий тавих л үлдэж байна.
Эдийн засгийн урьдчилсан нөхцөл нь бол хэдийнээ бүрэлдчихээд байна. Харин улс төрийн хүрээнд. Одоохондоо Бээжин энэ талаар ухасхийхгүй, гадаад өнгөн дээрээ тусгаар тогтоносон Монгол Улс гээд байгаа ч хүссэн хүсээгүй Монгол өнөөдөр хятадуудын дохио зангаагаар хөдөлж байгаа юм чинь.
Эх сурвалж: www.assa.mn
Сэтгэгдэл