Бүтээлч байдлаар дамжуулан бидний төсөөлөн бодох чадвар хүчтэй хөгждөгөөс гадна нийгэмд ч ашиг тустай байдаг. Урлаг, дуу хөгжим, уран зохиол, архитектур зэрэг байхгүй болох бид яаж амьдрах билээ?
Бид урлагийг амар тайван болох, аливаа асуудлыг мартах, төвлөрч бясалгах, адис, урам зориг авах, дэвшиж, баяр баясгалантай болохын тулд хэрэглэдэг. Урлагт зориулсан хайр, бүтээлч чанаргүй бол хүн байхын аргагүй.
ХҮН БҮР УРАН БҮТЭЭЛЧ, УРЛАГИЙН ХҮН
Энэ үнэн. Уран бүтээлч байдал олон хэлбэр, төрлөөр илэрч болно. Урлагийн бүтээлч хүн өнгө, гоо зүй, баяр баясгалан, эрч хүч, амьд мэдрэмжийг төрүүлдэг. Бид бүгдээрээ энэ хамтын оршнолыг хамтран бүтээгчид учраас хүн бүрт бүтээлч гайхамшигтай чанар, чадвар бий.
Та өөрөөрөө хамгийн гоц, гойд, өвөрмөц, ганц хувь бүтээгдсэн учраас илрүүлээгүй л болохоос биш таны энэ дэлхийд өгөх бэлэг мөн адил цор ганц өвөрмөц, хосгүй бүтээл байх нь тодорхой.
Та өдөр бүр өөрийн бүтээлч хүчээ дадал болгон хөгжүүлээрэй. Яагаад гэвэл үүнийг хөгжүүлэхэд 5 төрлийн хүч зэрэгцэн хөгжиж байдаг гэнэ.
СУПЕР ХҮЧ № 1. ЗОРИЛГО. Та энэ үед яг өөрийн гэсэн зоондоо /zone буюу бүс/ ордог бөгөөд энэ үедээ өөрийгөө сэргээгээд зогсохгүй бусдыг сэргээж чадахуйц зорилготой болдог. Өөрийн хийж буй зүйлдээ таатай хандахад хийж буй зүйлс тань үнэ цэнэтэй болж улмаар бусад хүмүүс ч үр ашгийг хүртэж эхэлдэг.
СУПЕР ХҮЧ №2. АМАР АМГАЛАН. Амьдралаа сайхан болгох төсөл дээр ажиллаад эхлэх үеэр талбайн зэрлэг ногоо зулгаах ч байсан, гэрээ цэвэрлэх ч байсан, симфони бичих ч байсан тэр төвлөрлийн буюу бясалгалын түвшинд очиж энэ нь улмаар дээд эх сурвалжаас энергийн урсгалыг хүлээж авах боломжтой болдог. Тийм ч учраас маш таатай, баяртай мэдрэмж төрдөг. Бодолгүй түвшинд очиход бие, сэтгэл маань амар, амгалан, эв зохиролд оршдог.
СУПЕР ХҮЧ №3. ТАЙВШРАЛ/АМРАЛТ. Тиймээ. Өөрийгөө эерэг зүйл рүү хүчээр татан оролцуулсанаараа /aka creativity/ тайвшралын төлөвт аваачдаг гэнэ. Эмх замбараагаа алдаж, үймсэн нийгэмд стресснээс салах нэгэн арга нь өөрийн дуртай зүйлээ хийж, бүтээлч болж бие сэтгэлээ тайвшруулах хэрэгтэй.
СУПЕР ХҮЧ №4. ТАРХИНЫ ТЭНЦВЭРТ ХҮЧ. Бид бүтээлч байдлаа гаргахад зүүн тархи маань амарч, завсарлага авдаг бөгөөд баруун тарх идэвхжиж эхэлдэг. /Жич: бид далд ухамсраас мэдээллийг авахдаа баруун тархиар дамжуулан авдаг гэнэ./ Бид ихэнхдээ зүүн тархитайгаа буюу практикал, шугаман сэтгэлгээний тархин дээрээ ажилладаг бөгөөд хааяа түүндээ амралт өгч , баяр баясгалан тайван байдлаар биеэ ч хүртэл сунган амралт өгөх хэрэгтэй. Үүнийг хийж байхад өдөр тутмын амьдрал тань тэнцэртэй болж, хэт туйлдатлаа ядарч хямрах нь буурдаг байна.
СУПЕР ХҮЧ №5. СЭТГЭЛ ХАНАМЖ. Психологич Mihaly Csikszentmihalyi хэлэхдээ бидний дотоод сэдэл, идэвхжүүлэлт /intrinsic motivation/ гарахад өөртөө шагнал өгдөг гэнэ. Бид бүтээлч сэтгэлгээтэй болж эхлэхэд маш их сэтгэл ханамж, дэвшлийг мэдэрдэг. Бүтээлч сэтгэлгээ илрэхэд бидний дотоод дахь хүүхдийн мөн чанар болох үнэн төрх, заяагдмал шинжүүд илэрдэг. Зохион бүтээгч байдал маань маш их тав тух, баяр баяслыг бэлэглэдэг.
Нийтлэгч: Cherie Roe Dirksen site www.cherieroedirksen.com.
эх сурвалж: http://consciouslifenews.com/10-amazing-super-powers-youll-develop-when-creative/1181400/
Сэтгэгдэл