МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийн туслахаа энэ удаа хэвлэл мэдээллийг хариуцуулахаар томиллоо. БСШУ-ны дэд сайдаар ажиллаж байсан Б.Тулгын хувьд Н.Энхбаярыг шалгагдаж байх үед шалгагдаж, түүнтэй цуг байсан нэгэн. Үүнийхээ оронд ч бишгүй даргын суудалд тухалсан. Харин сонгууль дөхсөн энэ үед намынхаа хэвлэл мэдээлэл олон нийт хариуцсан нарийн бичгээр Б.Тулгыг сонголоо.
Н.Энхбаярын хувьд МАХН-ын хэвлэл хариуцсан нарийн бичиг нь ажлаа сайн хийж чадахгүй байна гэж бухимдаж, бүр нарийн бичиг Г.Дугаржавтай муудалцсан мэдээлэл цацагдаж байсан. Өршөөлийн тухай хууль Н.Энхбаярын талд батлагдаж чадаагүй нь ийнхүү уурыг нь хүргэсэн бололтой юм. Өөрийнх нь талд ажиллаж чадаагүй хүнээ өөрөөсөө холдуулж, өөр нэгнийг сонгож байна. Энэ ч утгаараа Г.Дугаржаваас Б.Тулгыг илүүд үзлээ.
Сэтгэгдэл