АНУ-ын тэнгисийн цэргүүдийг ийм харгис аргаар сургадаг


 

АНУ-ын тэнгисийн цэргүүдийг ийм харгис аргаар сургадагАНУ, Тайланд, Өмнөд Солонгос, Япон, Индонези зэрэг 29 орны хамтарсан цэргийн сургуулилт 10 хоногийн турш үргэлжилж дуусчээ. 37 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү сургуулилтад 11,075 цэрэг оролцсон байна. Энэ үеэр цэргүүд кобра могойн амнаас цусыг нь ууж, гүрвэл, хилэнцэт хорхой, үсэрхэг аалзыг амьдаар нь зажилж идэх зэргээр сургуулилт хийдэг уламжлалтай ажээ. Мөн урт гарт сармагчин, шавьжаар хооллодог цивет хэмээх сүүн тэжээлтнийг хэрхэн идэх тухай заадаг байна. Олон улсын хэвлэлүүд энэхүү сургуулилтыг ёс зүйгүй, бохир үйлдэл гэж шүүмжилсэн бол цэргүүд кобра могойн цус загасны махтай адилхан амттай хэмээн тайлбарлажээ.

Тэнгисийн цэргүүд маш хатуу ширүүн нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэдэг. Тэр ч утгаараа ширэнгэн ойд ганцаараа үлдвэл амьд гарах, аюултай нөхцөл байдлаас өөрийгөө аврах онцгой чадвар суулгахын тулд ийнхүү хэцүү сургуулилт хийдэг байна.

АНУ-ын зэвсэгт хүчний гол давуу тал нь нисэх онгоц тээгч 19 аварга том усан онгоц бүхий Тэнгисийн цэргийн хүч юм. Тиймээс ч тэнгисийн цэргийн сургуулилтад онцгойлон анхаардаг ажээ.

Эх сурвалж: www.mirror.co.uk



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.