Хятадын жуулчин осолдов


 Хятадын жуулчин осолдов

2-р сарын 23-ны 19 цагийн баргаар, Ган Сүгийн жуулчлалын компаний шугамаар аялж явсан Хятадын 5 жуулчин Тайландын өмнө биеийн Фан-Нгын ойролцоох тэнгист умбан зугаалахдаа живснээр, 2 хүн амиа алдаж, 1 хүн сураггүй болж, бусад 2 хүнийг амжилттай аварсан байна.

 Хятадын жуулчин осолдов

24-ний орой Хятадаас Сүн Хлад суугаа ерөнхий консулын газар мэдэгдэхдээ, аврагдсан дээрх хоёр жуулчны нэг нь эмнэлэгээс гарч, нөгөө нь уушгиндаа бага зэрэг халдвар авснаар, үргэлжлэн хэвтэн эмчлүүлж байгаа гэжээ.

 Хятадын жуулчин осолдов

Тайландын тэнгисийн цагдаа, сэргийлэх зэрэг байгууллага авран хайлтын ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Осол гарсны дараа, Фан Нга зэрэг орон нутгийн засгийн газрын албан тушаалтан тухайн газарт хүрч, ослын байдалтай танилцав. Хятадаас Сүн Хлад суугаа ерөнхий консулын газар мэдэгдэхдээ, холбогдох байдлыг нягт мөрдөн шалгаж, холбогдох байгууллага ослын дараах ажлыг сайтар зохицуулах талаар шаардах болно гэжээ. 

ХОУР



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.