ХАРУ БАШЁГИЙН ЭХНИЙ ӨДӨР ИХ АВАРГА КАКҮРЮҮ М.АНАНД ЧИЁТАЙРЮҮГ ДАВЛАА


 ХАРУ БАШЁГИЙН ЭХНИЙ ӨДӨР ИХ АВАРГА КАКҮРЮҮ М.АНАНД ЧИЁТАЙРЮҮГ ДАВЛАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Осака хотноо өнөөдөр /03.11/ Японы мэргэжлийн сумо бөхийн хаврын Хару башёгийн барилдаан  эхэллээ.

Энэ удаагийн башёд Их аваргуудаас 71 дэх Ёкозүна Какүрюү М.Ананд ганцаараа барилдаж байгаа бөгөөд эхний өдөр Чиётайрюүг давлаа. Маргааш Их аварга Какүрюү, Эндотой барилдана.

Дээд зиндаан /Макүүчи/-д 71 дэх Их аваргаас гадна Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил, Араваши Э.Дөлгөөн, Чиёошома Г.Мөнхсайхан нарын бөхчүүд хүч үзэж байгаа.

Эхний өдөр манай бөхчүүдээс Маэгаширагийн нэгээс барилдаж буй Тамаваши Б.Мөнх-Оргил, Озэки Гоэйдог, Комүсүби цолтой барилдаж байгаа Ичиножёо А.Ичинноров, Котоошёогикүг тус тус давсан юм. Харин энэ өдөр Араваши Э.Дөлгөөн, Чиёошома Г.Мөнхсайхан нар учраа бөхчүүддээ уналаа.

Сэкивакэ цолтой барилдаж байгаа Точиношин энэ башёд бүх өндөр цолтой бөхчүүдтэй барилдах бөгөөд маргааш Тамавашитай хүч үзнэ. Гүржийн Точиношин өмнөх башёд 14 даваа, нэг унаатайгаар башёг тэргүүлж, дээд зиндаанд анх удаа түрүүлсэн амжилтаар энэ башёгийн онцлох бөх болоод байгаа юм. 

Дашрамд дуулгахад, Өнөөдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын 33 насны төрсөн өдөр /03.11/ тохиож байна. Тэрбээр дээд зиндаанд 40 удаа түрүүлсэн сумоч болсон амжилтаараа бүх цаг үеийн сумочдын дээд амжилтыг тогтоогоод байгаа билээ. 
 
Д.Өлзий


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.