МОНГОЛЧУУД ТАВАН САЯЫН ЦАЛИН АВАХ БОЛОМЖТОЙ ЮУ...


МОНГОЛЧУУД ТАВАН САЯЫН ЦАЛИН АВАХ БОЛОМЖТОЙ ЮУ...

С.Ганбаатар "Монгол хүний дундаж цалин 5 сая төгрөг байх боломжтой" гээд хэлчихжээ дээ. Худлаа, ярилаа попорлоо гэцгээж байна. Ийм цалин байж болох уу. Оюутолгойд ажилладаг удирдах түвшний гадаадынхан 80 мянган ам.долларын цалин авдаг. Харин монголчууд 800 мянгаар тог түүж, зам зааж, айл нүүлгэдэг ажилтай. Монгол Улсад ажиллаж байгаа хятад тогооч л гэхэд 6 сая төгрөгийн цалин авч байх жишээтэй. Итали, франц тогооч нар гэхэд 30 мянган ам.доллар нэхээд хэвтчихнэ. Гадаадынхан бол таван саяаас доош цалин авахгүй гээд үзчихнэ. Монголоос Оюу толгойн ТУЗ-д байгаа Н.Багабанди 100 мянган ам.долларын цалинтай байх. Эрдэнэс-Таван толгойн захирлууд 15-30 сая төгрөгийн цалинтай байдаг байсан. 500 мянгаа яая гэж байгаа улс оронд 5 саяын цалин байж болох уу. Өнгөц гаргалгаа гаргаад үзье.
Зөвхөн Оюу толгой компани л гэхэд өдөр болгон дарсан тоогоор зургаан сая ам.долларын борлуулалт хийдэг. Сардаа 180 сая ам. долларын орлого олох нь. (Рио Тинто зургаан тэрбум ам.долларын ноогдол ашиг тараадаг) Энэ мөнгийг жилдээ үржүүлээд дээр нь Таван толгой болон бусад ордоос орж ирэх татвар энэ тэрээ нэмбэл иргэн бүр таван төгрөгийн цалин авах боломжтой харагдана. 1,1 сая ажиллагсадтай, 100 мянган ажилгүйчүүдтэй улс орон гаднаас зээл авалгүйгээр сэтгэл хангалуун амьдрах боломж бий дээ.
Төр Засгийн зүгээс 5 сая төгрөгийн цалин байж боломжгүй зүйл, попорлоо гэж шүүмжилж байгаа нь "Ингээд нэхвэл яана" гэсэн айдас бий. Бурханд дандаа төлөвлөгөө байдаг гэдэгтэй адил С.Ганбаатар "Надад төлөвлөгөө байна" гэж ярих болов. Романтик, дэврүүн сэтгэлгээгээр уншсан тун дажгүй лекц байна лээ. С.Ганбаатарыг яагаад магтаад унав гэж битгий гайх. Улс орны хөгжил, гарц гаргалааг өөр хүн ярихгүй байгаа учраас уншиж сонсож явах болов.

Б.Жаргалсайхан


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.