Цагаачид Грекийн хил хаахыг эсэргүүцэн амаа оёжээ


Цагаачид Грекийн хил хаахыг эсэргүүцэн амаа оёжээОйрхи Дорнод болон Хойд Африкийн зарим орны цагаачдыг Грекийн хилээр Македони руу нэвтрүүлэхгүй байгаа юм. Энэхүү бодлогыг эсэргүүцсэн Ираны цагаачид амаа оёж эсэргүүцлээ илэрхийллээ гэж BBC мэдээллээ.

Бангладеш, Морокко улсын цагаачид тэдэнтэй нэгдсэн байна. Эдгээр хүмүүс өчигдрөөс /11.24/ эхлэн олон улсын төмөр замын Салоники-Скопье чиглэлийн замыг хааж, тэднийг Македони улс цаашаагаа Европ руу гаргахыг шаардаж байгаа юм..

Грек, Македонийн хилийн зурваст одоогийн байдлаар ойролцоогоор 1300 хүн байгаа аж.

Энэ сарын 18-наас эхлэн Словени, Хорват, Серб болон Македони орнууд зөвхөн зэвсэгт мөргөлдөөн, дайн дажинтай байгаа улс орнуудаас дүрвэгч хүлээн авахаа мэдэгдсэн. Үүнд Ирак, Сири, Афганистан улсуудын дүрвэгсэд хамаарагдаж байгаа юм. Харин бусад цагаач, дүрвэгсдийг  эдийн засгийн дүрвэгсэд хэмээн хэмээн нэрлэж, Европын орнууд руу хүлээн авахаас татгалзав.

Парисын цуврал халдлагын дараа ЕХ-ны орны удирдагчид цагаачдыг хүлээн авах бодлогоо чангатгах шийдвэрт хүрсэн. Учир нь Парисын халдлагыг зохион байгуулсан амиа золиослогчийн биенээс Сирийн паспорт илэрсэн юм.

Грекийн эрх баригчид хүлээн авахаас татгалзсан дүрвэгсдийг Афин хотоос автобусаар үнэ төлбөргүй хүргэж өгөхийг санал болгож байгаа аж.

Энэ оны эхний арван сарын байдлаар Европын холбооны орнуудад 1.2 цагаач иржээ. Хөгшин тивийн орнуудыг өнөөдрийн байдлаар Дэлхийн II дайнаас хойшхи хамгийн их хэмжээний дүрвэгсэд зорьж байна хэмээн Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Европын дээд комиссар Димитрис Аврамопулос мэдэгдлээ.

Эх сурвалж: ВВС

Х.Көгершин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.