Загварын ертөнцийн шинэ залуу үеийн төлөөлөл болж буй Ю.Балжидмаа зарим нэг хэвлэлээр топ модель Д.Пүрэвсүрэнгийн нөхөр Д.Ганбаяртай хайр дурлалын романс үүсгэсэн гэх мэдээлэл тараад байгаа билээ. Тэгвэл энэ мэдээ нь залуу бүсгүйг нэлээд бухимдуулсан бололтой "хэвлэл мэдээллийн сайтуудыг шүүхэд өгье дөө” хэмээн өөрийн фэйсбуук хаягтаа бичин бухимдалаа илэрхийлжээ. Хэдийгээр салбартаа амжилттай яваа ч олны танил болохын хэрээр хэвлэлийн бай болж, үе үехэн хувийн амьдралынх нь талаар бичих болсонд загвар өмсөгч бүсгүй тийм ч таатай биш байгаа бололтой. "Яая би ч ёстой хов жив элдэв юманд дургүй юмсан, тоохгүй л орхидог. Энэ удаад арай даварч байна. Зүсийг нь ч, царайг нь ч битгий хэл нэрийг нь ч мэдэхгүй хүнтэй холбож тавиад бас л алах юм аа. Санаа зовоод Пүүжээ эгч рүү бичлээ ш дээ. Бас арай ч ингэж элдэв бусаар нь бичиж болохгүй байх аа. Энэ удаад бол зүгээр өнгөрөөж чадахгүй. Өгөх ёстой газар нь өгнө өө” хэмээн тэрбээр бичжээ.
Сэтгэгдэл