Хөдөлмөрийн тухай хуулийн төслөөр ажлын хэсэг байгууллаа


УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.04.16/ ээлжит хурлаа хийлээ. Засгийн газраас өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганы хуралдаанд хэлэлцүүлгийн шатанд явж байгаа юм. Энэхүү хуулийн төсөл нь ажил олгогчдыг дэмжих заалт тусгагдаагүй, ажилчдын бөөнөөр нь ажлаас нь халах зөвшөөрсөн, хөдөлмөрийн хөлсний үнэлэмжийг дээшлүүлэх тухай асуудлууд өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр гишүүдээс санал гарч байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн төслөөр ажлын хэсэг байгууллаа

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд ч мөн хуулийн төслийг эргэн харж, засах сайжруулах нь  зүйтэй  гэж санал нэгдэв. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн  төслөөр  УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар ахлуулсан ажлын хэсэг байгууллаа.

 

Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, Бүлгийн дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсгийн байгууллаа.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.