Архангай аймгийн Цэнхэр сум алт олборлох ашиглалтын хамгийн олон буюу 22 тусгай зөвшөөрөлтэй юм байна. 2017 онд гэхэд тус суманд /зөвхөн нэг суманд шүү/ 16 компани алт олборлож байсан ч, тэдний 14 нь ямарч техник эдийн засгийн үндэслэлгүй, мөн уулын ажлын төлөвлөгөө зэрэг холбогдох зөвшөөрөлгүйгээр ажиллаж байгаа.
"Монгол газар” компани зөвшөөрөлтэй гэх өөрийн талбайд эдгээр зөвшөөрөлгүй компаниудыг туслан гүйцэтгэгчээр оруулж, Орхон болон бусад голын эхийг бүрдүүлдэг Шийртийн амнаас алт олборлох нэрээр голын эх, тэр хавийн амыг сүйтгэжээ. Үүний улмаас Шийртийн болон бусад голууд бохирдож, Орхон гол 200 гаруй км газарт улаан, шар шороогоор урсаж эхэлснийг мэргэжлийн хяналтынхан шалгаж нотолсон байна. Одоо ч байдал дээрдсэнгүй. Хуулийн байгууллага хариуцлага тооцож, алт олборлох нэрээр голын эх бохирдуулж байгааг зарим компанийн үйл ажиллагааг зогсоосон ч, Орхон гол "уйлсан” хэвээр байгааг нутгийнхан олон дахин ярьж, зохих байгууллагад нь ханджээ.
Ер нь бол Шийртийн амыг бохирдуулж, Орхон голыг "уйлуулсан”-ы улмаас эндээс эх авдаг, дагаж урсдаг зэрэг нийт найман аймгийн 53 сумын хүн мал хордсон гэж үздэг. Орон нутагт туйлж байгаа алтны компаниудад хариуцлага тооцож лиценцийг нь хураах аавын хүү Монголд байна уу?
Сэтгэгдэл