Орчин үед залуус гоо сайхны хагалгаанд донтож, өөрийгөө хянах чадваргүй болж буй нь харамсалтай. Саяхан Филиппиний хөдөө тосгоны иргэд 28 настай Элвиния Бермой Бернадес, 30 настай Мауи Кабабао нар гоо сайхны хагалгааны улмаас хохирч, нүүр царай нь хэзээ ч засрахгүй үзлийн муухай болсныг олонд дэлгэжээ.
Тэд олон жил үерхсэн сайн найзууд бөгөөд 2008 оноос хойш Кабадрабан хотын гоо сайхны эмнэлэгт хэд хэдэн удаа хацар, эрүүндээ тарилга хийлгэж байжээ. Үүний хор уршиг хожуу илэрч, нүүр ам нь загатнаж, хавдаж хавагнаад байнга хөндүүрлэж өвдөх болсон гэнэ.
Одоо хөөрхий охидод ямар ч эмч тусалж чадахгүй байгаа аж. Аргаа барсан тэд одоо өөрсдийг нь ятгаж, гоо сайхны хагалгаанд уруу татаж, хотод авчирсан нэгэн охиныг буруутгаад сууж байна.
Сэтгэгдэл