Хурлын үеэр Д.Оюунхорол гишүүн өөрийнхөө бяцхан гомдлыг илэрхийлээд авсан бөгөөд "Эмэгтэй гишүүдийг бичиж байна ш д. Нөгөө Оюунхорол чинь босоогоороо унтаж байна энэ тэр гээд. Бид нарт өөр ярих сэдэв байхгүй. Хулгай хийсэн, худлаа ярьсан, луйвар хийсэн, дээрэм хийсэн гэдэг сэдэв 20 жил болоход эмэгтэй гишүүд бий болгож өгөөгүй сэдэв. Тийм учраас биднийг юу гэж доромжлох вэ гэвэл бохь зажилчихсан байна, нүдээ аничихсан байна гээл. Хүн чинь гурваас дөрвөн минут тутамд нүдээ цавчдаг. Би олон цавчдаг л хүн юм байлгүй. Миний зургийг унтаагаар нь гаргаад тавьчихдаг. Унтаж байгаа нь одоо миний буруу л юм байлгүй, олзлогдсон нь миний л буруу юм байлгүй. Нүдээ бага цавчина гээд би ямар нүдээ тэвхдэлтэй нь биш" хэмээгээд авчээ.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn
Сэтгэгдэл