Зуун зууны буурал түүхтэй Хошуу овоо хайрханыг 1990 оны үед Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутгийн зон олон тахиж, улмаар 2005 оноос аймгийн ИТХ-ын тогтоолоор аймгийн ард иргэд, сүсэгтэн олон тахин сүсэглэж, 2012 оны МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 2013 онд Говь гурван сайхан уулын ХОШУУ ОВОО хайрханыг ТӨРИЙН ТАХИЛГАТ ХАЙРХАН болгож тахисан байна. Таван жилд нэг удаа ТӨРИЙН ТАХИЛГАТ ХАЙРХАНЫ ТЭНГЭРИЙГ ТАЙХ ЁСЛОЛЫГ үйлдэхээр болсон ба 2018 оны 06 сарын 22-ны билэгт сайн өдөр "ТӨРИЙН ТАХИЛГАТ ХАЙРХАНЫ ТЭНГЭР ТАЙХ ЁСЛОЛ"-ыг төр, шашны ариун үйлийг хослуулан, ёслол төгөлдөр үйлдлээ. Төрийн тахилгат их хайрханы тэнгэр тайх ёслолд МУ-ын Ерөнхийлөгчийн элч төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Л.Энхболд оролцсон юм.
Түүнчлэн ТӨРИЙН ТАХИЛГАТ ХАЙРХАНЫ ТЭНГЭР ТАЙХ ЁСЛОЛД Өмнөговь аймгийн удирдлагууд, нутгийн зон олон, ард иргэд, хөрш зэргэлдээ аймгийн төлөөлөл хүрэлцэн ирж, хайрхан уулынхаа тэнгэрийг тайх ёслолыг үйлдлээ.
Мөн энэ үеэр улс аймгийн цолтой 32 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас шөвгийн дөрөвт МУ-ын начин Ц.Одбаяр, Аймгийн хурц арслан Ш.Дарханбат, Аймгийн арслан С.Идэрсүрэн, Аймгийн заан Б.Амгаланбаатар нар үлдэж Ш.Дарханбат түрүүлж, МУ-ын начин Ц.Одбаяр үзүүрлэв.
Тэнгэрийн хишиг, газрын өгөөж тэгш сайхан дэлгэрэх болтугай.
Сэтгэгдэл