НӨАТ-ыг таван хувь болгох уу


 

НӨАТ-ыг таван хувь болгох уу

 

НӨАТ-ыг 10 хувиар төлдөг нь иргэдэд  эдийн засгийн хувьд багагүй дарамт болдог. Тийм дээ ч иргэд НӨАТ авахаа боль, өгөхгүй гэх зэргээр гомдоллодог. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан.

Уг хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ болон гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд ногдуулдаг 10 хувийн татварыг 5 хувь болгон бууруулахаар тусгасан. Одоо мөрдөж буй хуулийн хүрээнд манай улсын НӨАТ-ын орлого тасралтгүй өсөн, далд эдийн засаг хумигдаж, тэр хэмжээгээр төсвийн орлого өсөх сайн нөлөө гарч байна. Гэхдээ НӨАТ-ын буцаан олголт бага байгаа нь  инфляцийн түвшин өсөх, ДНБ буурах эрсдэл дагуулж гэж үздэг. Тиймээс НӨАТ-ын татварыг бууруулах хуулийн төсөл санаачилсан байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.