ОБЕГ-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр:
Эрүүл мэндийн яаманд ажиллахад маш хүндрэлтэй байна. Яам Шуурхай штаб хооронд мэдээлэл солилцох менежментийн харилцаа муу байна.
УОК-осс шийдвэр гаргадаг ч доод шатандаа замхарч байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
Цар тахал бол цогц зүйл. Харин манай салбарууд цогц ажиллаж чадахгүй байна. Гаргасан шийдвэрээ өөрсдөө мөрдөхгүй бол яаж иргэд дагах юм бэ? Бид том шийдвэрүүдээ зөв гаргаад дандаа нарийн зүйлс дээр алдсан. Ам ажил хоёр зөрөхгүй байх менежментийг баримтлах ёстой. Зөвхөн өрөөндөө хурал хийхээс илүүтэй дунд, доод шатны ажилтнуудаа чадваржуулж дунд нь бай.
08 цаг 29 минут
2021.02.01
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
Бид үндсэндээ дайнтай үед ажиллаж амьдарч байна. Энэ дайнд ялалт байгуулах эсэх нь Онцгой байдлын бие бүрэлдэхүүнээс ихээхэн хамааралтай. Манай онцгой байдлынхаа байгалийн гамшгийн эсрэг сайн ажилладаг харин цар тахал шинэ зүйл учраас таагүй ажилласан. Тиймээс бид ажлын арга барил, хандлагад томоохон өөрчлөлт хийх шаардлагатай. Нэгдүгээрт вакцины төлөвлөгөөг гаргана. Газар хөдлөлт болоход хүчний байгууллагынхан мэдээлэлгүй байсан. Бид гамшгийг хөөх биш урьдчилан хамгаалах хэрэгтэй.
Анхан, дунд шатанд гарсан ёс зүйн алдаанаас Засгийн газар огцорсныг мартаж болохгүй. Өнөөдөр бидэнд тал зассан бялдууч байдал хэрэггүй. Тиймээс надаас сайхан үг сонсоно гэж битгий бодоорой. Шийдвэр гаргахаасаа өмнө маш сайн судал.
08 цаг 23 минут
2021.02.01
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан:
Гаргасан шийдвэрүүд хэн ч хаанаас нь харсан ойлгомжтой байх нь чухал байна. Аливаа асуудлыг эзэнжүүлж ажиллана.
08 цаг 15 минут
2021.02.01
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар ОБЕГ-т ажиллаж байна.
Сэтгэгдэл