Танилц: 180 автобус үйлчлэх 21 чиглэл


       Танилц: 180 автобус үйлчлэх 21 чиглэл

    Нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн ч 14 салбар байгууллага өнөөдрөөс буюу 15-аас эхлэн ажиллаж байна.

Зөвшөөрөгдсөн салбарын албан байгууллагуудын ажилтан, алба хаагчдыг нийтийн тээврээр тээвэрлэх зохицуулалтыг хийлээ. Тодруулбал өнөөдрөөс 21 чиглэлд 180 автобус явах бөгөөд өглөө 07:00-09:00, өдөр 12:00-15:00, орой 17:00-22.30 гэсэн цагийн хуваарийн дагуу үйлчлэх юм.

   Нийт 30 мянга орчим иргэнд үйлчилнэ гэсэн тооцооллоор энэ төлөвлөлтийг гаргасан. Шаардлага үүсвэл нэмэлтээр 20 автобус явуулахаар зохицуулалт хийнэ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танилц: 180 автобус үйлчлэх 21 чиглэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.