Ажил хаялт зарлахаа мэдэгдээд байсан ХӨСҮТ-ийнхний цалин, урамшууллыг Даваа гарагт олгоно


 Ажил хаялт зарлахаа мэдэгдээд байсан ХӨСҮТ-ийнхний цалин, урамшууллыг Даваа гарагт олгоно

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн ажилчдын цалин, илүү цагийн хөлс орохгүй удсанаас үүдэн энэ сарын 23-наас ажил хаялт зарлах талаар мэдээлэл гарсныг тодрууллаа. 

 

Уг асуултад ЗГОНХХ-ийн дарга Ц.Ганзориг "ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин урамшууллын асуудал шийдэгдсэн. Даваа гарагаас цалин, урамшуулал нь дансанд нь ороод явна. 

БЗД-ийн эмнэлгийн ажилтнуудын цалинг бас өмнө нь асууж байсан. Тус эмнэлэг 2005 онд хувьчлагдсан. Төрөөс 100 хувь хамааралгүй гэж хэлж болно. Харин ХӨСҮТ-ийн хувьд төрөөс хамааралтай бөгөөд асуудал шийдэгдсэн" хэмээн хариуллаа. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.