ЕХ-ны зарим улсуудад астразинека вакциныг хийхээ больлоо, хойшлууллаа гэсэн мэдээлэл цацагдсан.
Үүнтэй холбоотойгоор ДЭМБ, Монгол Улсын ЭМЯ, ХӨСҮТ, эрдэмтэд судалгаа, шинжилгээний ажлууд, бодит мэдээллийг судлах ажлуудыг эхлүүлжээ. Энэ талаарх мэдээллийг удахгүй өгнө гэдгийг ЭМЯ-наас мэдэгдлээ.
Одоогоор Европын 8 улс энэ вакциныг хэрэглэхээ түр хойшлуулсан гэнэ. Гэхдээ хэрэглээг бүр хориглосон гэсэн үг биш гэх зөвлөмжтэй байгаа юм байна. Тухайн улсууд нь цусны бөөгнөрөл үүсч байгаа шалтгааныг тогтоох үүднээс түр хойшлуулсан гэх мэдээллийг өгчээ.
ДЭМБ-аас мэдээллийг цуглуулж, хянан судалж эхэллээ гэсэн мэдээллийг ирүүлжээ. Шалтгааныг тогтоох ажлын хэсгийг байгуулж ажиллаж байгаа аж.


Сэтгэгдэл